Нэгдсэн дархлаажуулалт орон даяар ийнхүү идэвхтэй хийгдэж байгаа ч халдварын тархалт ойрын өдрүүдэд эрчимжиж буйд сэтгэл зовниж буйгаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдээд хоногт 200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлж буй тул хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа хэлсэн. Тэгвэл өнөөдөр энэ тоо 400 даваад явсан учраас хөл хорио тогтоохоос өөр гарцгүй болж байна гэж үзэж байгаа юм. Хэрвээ хөл хорио тогтоовол 14 хоногийн өмнө иргэдэд урьдчилж мэдэгдэнэ гэлээ.













