Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, энэ сарын 13-14-нд болсон цасан болон шороон шуурга 16 аймгийн 154 сумыг хамарч, 24-40 м/с хүртэл ширүүсч, хүчтэй шуурчээ. Үүний улмаас нийт 531 гэр нурснаас 71 нь дахин сэргээх боломжгүй болж тухайн айл өрх орон гэргүй болжээ. Иймд УОК-т ирсэн хүсэлтийг үндэслэн Архангай аймагт нэг, Дундговь аймагт 50, Өвөрхангай аймагт тав, Булган аймагт 15, Нийслэлд ес гээд нийт 280 сая төгрөгийн 80 ширхэг иж бүрэн гэр олгохыг дэмжлээ.
Мөн Дундговь аймагт цасан болон шороон шуурганы улмаас их хэмжээгээр зүй бусаар хoргoдсoн малын сэг зэмийг устгахад зориулж 150 сая төгрөгийн өртөг бүхий нэг ширхэг дугуйт ачигч /ковш/ худалдан авах, халдварын эсрэг нийслэлд зохион байгуулж байгаа дархлаажуулах ажилд орон нутгаас ирж, дайчлагдаж буй эмнэлгийн түргэн тусламжийн автомашинуудыг шатахуунаар хангахад 50 сая төгрөгийн төсвийг тус тус зарцуулна.
Хуралдаанаар, дээрх ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт 480 сая төгрөгийг улсын нөөц хөрөнгөөс гаргахаар болов.













