2020-2021 оны хичээлийн жилд нийт хичээл сургалтын үйл явц 45 хувийг зайнаас буюу теле, цахим хэлбэрээр олгосон байна. Оршин суугаа байршил, цахим төхөөрөмжийн хангалт, амьжиргааны түвшин, эрчим хүчний хангалт зэргээс хамаараад теле болон цахим сургалтад хамрагдаж чадахгүй байгаа 174 мянган хүүхэд байгаа гэх мэдээллийг салбар яамнаас өглөө.
Мөн танхимын сургалт доголдсон нөхцөл байдал дэлхийн бусад улс орнуудад ч мөн үүсээд байгаа аж. Бусад орнууд энэ байдлаа хэрхэн шийдвэрлэж байгаа арга туршлагыг судалж, өөрийн оронд байж болох боломжтой хувилбаруудаас сонголт хийхээр төлөвлөж байгаа аж. Мөн хоцрогдол нөхөхийн тулд 3 орчим жил шаардлагатай гэсэн тооцоолол гаргасан байна.













