Монгол түмний тэр дундаа Орос ахан дүүсийн хайр хүндэтгэлийг хүртсэн цээлхэн хоолойт Дуучин Б.Амархүүг сэтгэ.цэд нөлөөт бод.исыг худалдаалах зорилгогүйгээр хууль бу.саар бэлтгэсэн, хадгалсан гэх хэрэгт анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих я.л аваад байсан. Тэрбээр хуулийн дагуу хариуцлагаа хүлээж, сар шинийн өмнө суллагдаад байгаа юм.

Тодруулбал, Түүнийг сайн засан хүмүүжсэн хэмээх шалтгаанаар магадлангаар орж, хугацаанаас нь өмнө буюу 1 жил 6 сарын дараа суллаад байгаа юм.

Дуучин залуу маань ч сайн хүмүүжсэн бололтойдог оо … суллагдсан даруйдаа сошиал хэрэглэгчдэд зориулан тунчиг ухаарсан сэтгэлээр ‘Ард түмэн минь намайг дэмжээрэй, хүү нь дахиж итгэлийг нь алдахгүй’ хэмээн ухаараад амжсаан.

Саяханаас Б.Амархүү уран бүтээлдээ орж, яруу найрагч, хөгжмийн зохиолчидтой уулзаж үзэгч, сонсогчиддоо шинэхэн уран бүтээлээрээ сюрприз барих гээд завгүй явна гэнэ шүү. Эр нэг алддаг гэдгийг биеэр үзсэний хувьд зөвхөн залууст ухаарал, сургамж өгөх дуу гаргах гэнэ.













