УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ‘Эрүүдэн шүүсэн гэх бичлэг нь задарч олон нийтэд ил болсон Чимгээ Содномдаржаа нарын хэргийг хэдүүлээ нэг санаа тавиад шийдчихэж болохгүй юу, хэдэн сонгууль дамнуулан үүгээр шоү хийлээ. Надад ээжээс нь, ахаас нь өргөдөл ирсэн. Шоронд хүн эрүүдэн шүүгдэж тамлагдаж байна. Энэ хоёр хүнийг гаргах асуудлыг хурдан шийдмээр байна. Сонгуулийн шоу хийж хүний үхлээр тоголдог явдлаа больмоор байна. Нууц энэ тэрээс нь гаргаж, захиалагчийг зарламаар байна’ гэж өөрийн үзэл бодлыг бусад гишүүддээ хэллээ.













