• Latest
  • Trending
Бид долоон баллын газар хөдлөлтийн бүсэд хоёр саяулаа амьдарч байна

Бид долоон баллын газар хөдлөлтийн бүсэд хоёр саяулаа амьдарч байна

2021-03-25
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Thursday, November 13, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Бид долоон баллын газар хөдлөлтийн бүсэд хоёр саяулаа амьдарч байна

by admin
2021-03-25
in НИЙСЛЭЛ, Онцлох мэдээ
0
Бид долоон баллын газар хөдлөлтийн бүсэд хоёр саяулаа амьдарч байна

Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаанаас харахад манай улсын хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн долоо ба түүнээс дээш, 12 сум, суурин газар есөөс дээш баллын бүс нутагт оршиж байна. Харин долоогоос дээш балл бүхий газар хөдлөлтийн бүс нутагт хүн амын 86 хувь нь амьдарч байна гэсэн судалгааг хамгийн сүүлд буюу 2019 онд гаргажээ. ШУА-ийн газар хөдлөлтийн албанаас гаргасан статистикаар бол жилд дунджаар 60 орчим мянган удаа чичирхийлэл болдог аж. Үүнээс харвал урьдчилсан судалгаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөлт үүсэх магадлал бүхий голомт идэвхжиж, магнитут нь 6.5-6.8 хүчтэй. Энэ нь Улаанбаатар хотын хэмжээнд 9-10 баллын доргилт үүсгэх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргажээ.

Тэгвэл сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж, балл нэмэгдэж тэр хэрээр иргэдэд хүчтэй мэдрэгдэх боллоо. Хамгийн сүүлд гэхэд уржигдар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн “Шилийн тээг” гэдэг газар 5.5 магнитудын газар хөдлөлт болов. Гэтэл ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн судалгаанаас харахад Улаанбаатар хотын нийт барилгажилтын талбайн 25 хувь нь зургаан балл, 52 хувь нь долоо, 23 хувь нь найман баллын бүсэд хамрагддаг. Тодруулбал, зургаан баллын бүсэд – Баянзүрх дүүргийн XII хороолол, Баянгол дүүргийн III, IY хорооллын зарим хэсэг, долоон баллын бүсэд- Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг бүхэлдээ, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн зарим хэсэг, найман баллынхад I, X хороолол, Дунд гол, Туул,Сэлбэ голын сав газар, Сонгинохайрхан дүүргийн Толгойтын хэсгийн газрууд ордог байна. Гэтэл газар хөдлөлтийн зургаан баллаас дээших тохиолдол сүүлийн 20 жилд 40 гаруй удаа болсон бол найман баллаас дээш хүчтэй газар хөдлөлт дөрөв болжээ. Магнитуд нь дөрөв хүрсэн газар хөдлөлт 2008 онд Хустай нуруунд, Батсүмбэрийн нутагт болон 2009 онд Улаанбаатар хотоос урагш Авдар уул орчимд болсон нь хотын оршин суугчдад мэдрэгдсэн нь нийслэлд газар хөдлөлтийн аюул ойрхон байгааг сануулж байна.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Манай улс 1960 оны эцсээс баригдсан барилгуудад газар хөдлөлтийг тооцож эхэлсэн боловч судалгаагаар газар хөдлөлтийн чичирхийллийн хүчийг дааж чадах эсэх нь тодорхойгүй. Улаанбаатарт болзошгүй газар хөдлөлтийн улмаас нийт барилга байгууламжийн 70 гаруй хувь, хүн амын 5-6 хувь нь өртөх магадлалтай гэсэн судалгааг гаргажээ. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг, 120 хороогоор авч үзэхэд нийт барилгын 67 хувь нь тоосгон, үлдсэн хэсэг нь угсармал панелэн болон бусад төрлийн хийцтэй барилга эзэлж байна. 2007 оны тооллогын дүнгээс харахад нийт барилгын 4.6 хувь нь газар хөдлөлтийн нөлөөллийг тооцоогүй зураг төслөөр баригдсан байв. “А” хэв шинжийн буюу тооцоогүй барьсан барилга байгууламжуудыг дүүргээр нь авч үзвэл Баянгол дүүрэгт 22,1 хувь, Чингэлтэйд 34.3 хувь, Сүхбаатарт 14.3 хувь, Хан-Уулд 9.9, Баянзүрхэд 5.4, Сонгинохайрханд 13.8 хувь байна. Хотын 2897 барилга байгууламжийн болзошгүй хүчтэй хэлбэлзлийг даах чанарын судалгаагаар ”сайн”-683, “муу”-2174 гэж гарчээ.

Мөн газар хөдлөлтөд тэсвэргүй 1961 оноос өмнө баригдсан 152 барилга, 1961-1973 онд баригдсан 111 барилга, газар хөдлөлтөд аюултай 1961-1973 онд баригдсан 15 барилга, 1973-1987 онд баригдсан 89 барилга Улаанбаатар хотод байдаг гэсэн тооцоо гарсан байна. Болзошгүй хүчтэй хэлбэлзлийн үед Улаанбаатар хотын даац муутай угсармал, төмөр бетонон барилгууд нь хэв гажилтын түвшингийн хязгаараас хэтэрснээс нийтдээ бүрэн эвдэрч нурна гэж шинжээчид үзэж байгааг ч тайланд дурджээ.

Түүнчлэн газар хөдлөлтийн гамшгийн үед Улаанбаатар хотын гүүрүүдийн 60 хувь эвдэрч нурах магадлалтай тул дэлхийн 30 гаруй орны туршлагаар богино хугацаанд угсардаг зөөврийн гүүр барих шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс иргэд мэргэжлийн байгууллагын анхааруулга сэрэмжлүүлгийг хүлээхээс илүү өөрсдөө мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлага тулгарлаа. жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.Энэ хүрээнд жил бүрийн гуравдугаар сарын 24-ний лхагва гарагт тохиодог “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-өөр иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалт дадлага, зөвлөгөө, зөвлөмж хүргэдэг уламжлалтай.

С.Уянга

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.