Улсын онцгой комиссын шуурхай штабын 9 ажилтнаас kopoнaвиpycний халдвар илэрлээ.
ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн:
УОК–ын дэргэдэх Шуурхай штабын бүрэлдэхүүнд холбогдох байгууллагуудын төлөөлөх болох 100 гаруй албан хаагч ажиллаж байна. Эдгээр албан хаагчид жил гаруй хугацаанд kopoнaвиpycнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр ажил үүргээ гүйцэтгэсэн.
Kopoнaвиpycтэй тэмцэх стратеги төлөвлөгөө гэж гарсан. Энэ төлөвлөгөөнд тодотгол хийхээр 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ОБЕГ–ын харьяа Жаргалантын сувилалд байрлаж, онлайнаар ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэвч энэхүү ажлын хэсгийн 9 гишүүнээс kopoнaвиpyc илэрсэн. Тиймээс халдвар илэрсэн ажилтнуудаа эмнэлэгт хэвтүүлж, ойрын болон дам хавьтлуудыг тусгаарлах арга хэмжээ авсан.
Ард иргэдэдээ хэлэхэд, Шуурхай штабын бүрэлдэхүүн уртасгасан цагаар өдөр, шөнөгүй ажиллаж ирсэн. Ихэнх албан хаагчид өнгөрсөн онд ээлжийнхээ амралтыг аваагүй. Тиймээс эдгээр хүмүүсийг амарч, зугаалж яваагүй гэдгийг залруулж байна гэлээ.













