Жил бүрийн яг энэ үеэр хотоос алслагдсан айлуудад булгийн ус урсаж улмаар үерт автах тохиолдол үргэлж тулгардаг. Харин иргэд дүүрэг хороод руугаа хүсэлт өгдөг ч гэлээ нааштай хариу өгдөггүй байна.
Чингэлтэй дүүргийн XVII, XVIII хорооны иргэд сүүлийн хоёр жилийн байдлаар XVII, XVIII хорооны айлууд хүндхэн нөхцөлд амьдарч байгаа юм. Учир нь айлуудын дээр байрлах булгийн ус урсаж нөхцөл байдал улам хүндэрч өнгөрсөн жил гурван айл үерт автсан бол энэ жил найм болсоныг хэлж байлаа. Иргэд Онцгой байдал болон Ус сувгийн удирдах газарт өндөрлөсөн газрыг багасгаж хойноосоо урагшаа урсгахгүйгээр тогтоогоод , тэгшлээд өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан ч асуудлыг сайтар шийдвэрлэж өгөхгүй байгаа гэнэ.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн XVII хорооны засаг дарга Б. Хүрэлбаатар-аас тодруулахад ‘Манай XVII хороо 3800 өрх 14 мянга орчим иргэнтэй. Дүүргийн хэмжээнд хүн амаар хоёрт ордог. Энэ жилийн байдлаар 10 гаруй айлын хашаа хороо усанд автаж 5н айлын жорлон дүүрсэн. Мэдээж нөхцөл байдлыг шийдэхийг хичээдэг ч байгалийн хүчин зүйлийг тооцоолж чадахгүй. Усанд автсан айлуудаас гадна өвлийн улиралд иргэд хөл гараа хугалах асуудал ч цөөнгүй. Одоогоор шат дараатай арга хэмжээ авч байна’ гэж байлаа.
Эх сурвалж: Mass.mn













