СТА жүжигчин үзэгчдэд Банш Батаа нэрээр танигдсан Д. Баттөмөр даунтай хүүхдийн тухай ТРИО нэртэй кино найруулж, өөрөө гол дүрд нь тоглох гэж байна.Энэхүү уран бүтээл нь даунтай хүүхэд анх удаа тоглож буй, мөн даунтай иргэний дүрийг онцлон гаргаж буйгаараа Монголдоо анхдагч болж байна. Монголын дауны холбоо болон хүүгийн гэр бүл, ангийн багш Агиун энэхүү кинонд харамгүй зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байгаа аж. Тус киноны зураг авалт явагдаж байгаа бөгөөд 2022-2023 онд үзэгчдийн хүртээл болох нь ээ.













