УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Засгийн газрын 10 дугаар тайланг сонслоо. Энэ үеэр Гэмт xэpгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл ‘2020 онд улсын хэмжээнд нийт 23064 гэмт xэpэг бүртгэгдсэн. Үүнийг өмнөх онтой харьцуулбал, 26.8 хувиар буурсан үзүүлэлт. Гэр бүлийн xvчиpхийлэлтэй холбоотой хэрэг 1138 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 153 хэргээр буюу 15.5 хувиар буурсан гэлээ.
Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ‘2020 онд үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийлэлийн гэмт хэргийн 51.3 хувь нь Улаанбаатар хотод, 48.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн. Мөн 57.5 хувь нь coгтуугааp үйлдэгдсэн байна. Гэр бүлийн хvчиpxийллийг зөвхөн эрэгтэйчүүд үйлддэггүй. Бас эмэгтэйчүүд үйлддэг. 2020 онд гэр бүлийн хvчиpxийллийн хэргийн 8.7 хувийг эмэгтэйчүүд үйлдсэн гэсэн статистик гарсан’ гэв.













