Нийслэлд төдийгүй орон нутагт халдварын тоо өдрөөс өдөрт ихээр нэмэгдэх болсон. Тэгвэл халдвар авсан хүмүүсийн насны ангиллыг тооцоод үзвэл 20 орчим хувийг хүүхдүүд эзлээд байгаа юм. Энэ талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа хэлэхдээ ‘Гуравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Монгол улсад 0-17 насны 1100 гаруй хүүхэд халдвар аваад байгаа юм. Энэ нь нийт батлагдсан тохиолдлын 20 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд 80 хувь нь дотоодод халдвар авсан. Хүүхдүүд гэр бүлийнхнээсээ халдвар авч байна. Харин биеийн байдал нь хүндэрсэн хүүхэд одоогоор байхгүй байна’ гэлээ.













