Ангууч гэх нэрээр цахим орчинд олон танигдсан залуу Баттөр нь санхүүч мэргэжилтэй ба тулааны спортоор хичээллэдэг нэгэн. Юу ч хийсэн түүнийг сайн ба муу хэл ам байнга дагаж явдаг билээ. Үүний нэгэн жишээ бол есөн дүүгээ халамжилдаг нэгэн охиныг байртай болгоно хэмээн өөрийн төрсөн өдрөөрөө хүмүүсээс хандив цуглуулж өгч байсан нь саяхан.
Тэгвэл түүний дараагийн том алхам бол өөрийн найз Үндэсний шуудангийн Х.Мөнхжин хэмээх залуутай нийлж эмнэлэг байгуулжээ. Тэрээр цахим хуудсандаа Эмнэлэгтэй болно гэдэг саяхан бид гурвын мөрөөдөл байсан түүнийгээ өнөөдөр биелүүлж чадлаа, эрүүл мэнд зөв хэв маягийг бусдадаа түгээж үлгэрлэхийн төлөө урагшаа! Монгол хүн бүр эрүүл байг гэжээ.













