• Latest
  • Trending
Сая төгрөг олоод эзэнд нь өгсөн сурагч жаалууд: Бид хоёр сумынхаа хамгийн бахархалтай хүүхдүүд болсон

Сая төгрөг олоод эзэнд нь өгсөн сурагч жаалууд: Бид хоёр сумынхаа хамгийн бахархалтай хүүхдүүд болсон

2021-03-22
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Friday, March 13, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Сая төгрөг олоод эзэнд нь өгсөн сурагч жаалууд: Бид хоёр сумынхаа хамгийн бахархалтай хүүхдүүд болсон

by admin
2021-03-22
in БУСАД, НИЙГЭМ
0
Сая төгрөг олоод эзэнд нь өгсөн сурагч жаалууд: Бид хоёр сумынхаа хамгийн бахархалтай хүүхдүүд болсон

Увс аймгийн Хяргас сумын дунд сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Мөнхжаргалын Чинхүслэн, Гансүхийн Цэнд-Аюуш нар нэг сая төгрөг олж эзэнд нь хүлээлгэн өгсөн сайн мэдээ цахим орчинд түгсэн нь олны талархлыг хүлээгээд байгаа юм. Ингээд тус сурагчдтай ярилцсанаа хүргэе.

-Сайн байцгаана уу. Та хоёрыг сая төгрөг олоод эзэнд нь хүлээлгэж өгсөн хэмээн цахим орчинд шуугьж байна. “Од” болсноо мэдсэн үү?

YOU MAY ALSO LIKE

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

-Манай сумынхан болоод таньдаг найз нөхөд, аав ээж, ах дүү нар маань бид хоёрыг “од” болсон байна гэж хэлсэн. ( Инээв)

-Ямартаа ч “од” болсноо мэдсэн юм байна. Ямар сэтгэгдэл төрж байв?

-Хүнд сайн зүйл хийвэл хариу нь үргэлж ирдэг хэмээн аав ээж, багш нарын минь хэлж сургасан нь үнэн юм байна гэж бодсон. Бид хоёр хүний санаандгүй гээчихсэн мөнгийг олоод шударгаар буцаан өгсний хариуд олон хүний талархлыг хүлээсэн. Тааралдсан хүн бүрээсээ магтаалын үг сонсох маш сайхан байсан.

-Та хоёр яг хаашаа явж байгаад тэр мөнгийг олсон юм бэ?

-Бид хоёр хичээлээ тараад таньдаг ахынхаа дэлгүүрээс зайрмаг авч идсэн. Зайрмагаа аваад дэлгүүрээс гараад явж байтал боодолтой мөнгө газарт байхыг харсан. Маш их гайхсан. Эргэн тойрноо хартал мөнгө хайж байгаа хүн харагдаагүй. Тиймээс мөнгийг аваад таньдаг хүнийхээ дэлгүүрт оруулж өгөхөөр шийдсэн. Хэн мөнгөө гээснийг нь мэдэхгүй ч том хүмүүст хүлээлгэн өгвөл эзэн нь удахгүй олдох болов уу гэж бодсон.

– Яг хэдэн төгрөг байгааг нь мэдсэн үү?

-Мөнгийг олох үедээ хэдэн төгрөг гэдгийг тоолж үзээгүй. Харин дэлгүүрийн ахад оруулж өгөөд хамтдаа тоолцгоосон. Тавин ширхэг 20 мянган төгрөг буюу нэг сая төгрөг олсон.

-Хэр хугацааны дараа эзнийг нь мэдсэн бэ?

-Үдээс хойш нь манай нутгийн хүн мөнгөө гээснээ мэдсэн юм билээ. Тэгээд банк, гэр хоёрынхоо дунд хайж байгаад мөнгийг нь үлдээсэн ахаас очиж мөнгөө авсан байсан. Бид хоёрт “Маш их баярлалаа. Ямар азаар та хоёр олоо вэ. Өөр хүн олсон бол надад эргүүлж өгөхгүй л байсан болов уу” гэж хэлсэн. Тэгээд бид хоёрт тус бүр 30 мянган төгрөг өгч баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн. Мөнгөө олж авсан хүнийг чин сэтгэлээсээ баярлахыг нь хараад өөрсдөөрөө бахархсан.

-Та хоёрыг сайн үйл хийсний дараа эргэн тойрныхон нь хэрхэн үнэлсэн бэ?

-Бид хоёр хоёулаа Оюунгэрэл багштай 4а ангид сурдаг. Бид одоогоор гэрийнхээ, ангийнхаа, сумынхаа хамгийн бахархалтай хүүхдүүд болчихоод байгаа. Ангийнхаа бүр баатрууд болсон. Сургуулийн багш нар, захирал бүгд баяр хүргэж, сайн үйлс хийснийг минь магтахад маш сайхан санагдсан. Цаашид улам их сайн үйлс хийх урам зориг авсан (Инээв). Бид ч гэсэн санаадгүй байдлаар бал, дэвтэр, мөнгөө хаана гээснээ мэдэхгүй хаячихаараа маш их харамсдаг. Заримдаа томчуудад загнуулна. Харин хэн нэг нь хаясан зүйлийг минь олчихоод эргүүлэн өгөхөөр маш их баярладаг. Тиймээс тэр их мөнгөө хаячихсан хүн яасан их сандарч, харамсаж байгаа бол оо гэж бодсон.

-Kopoнавиpycийн халдвараас шалтгаалаад танхимаар нэлээд удаан хичээллээгүй шүү дээ. Одоо танхимаар хичээл ороод эхэлчихсэн. Сэтгэгдэл ямар байна?

-Танхимаар хичээл орохгүй байхад муухай байсан. Ангийнхаа найзуудыг, багш нараа, сургуулийнхаа анги танхимыг маш их санасан. Харин саяхнаас танхимаар хичээллээд эхэлсэн болохоор маш сайхан байгаа. Өдөр бүр ангийнхантайгаа уулзаад хичээлээ ч сайн ойлгож байгаа. Манай сургуулийн орчин маш гоё, тохилог. Тиймээс өдөр бүр сургуульдаа явах сайхан байдаг.

-Цахимаар хичээл орж байхад хичээлээ хэр сайн хийсэн бэ?

-Сайн хийсэн. Заримдаа хийхгүй байх тохиолдол бас байсан. Гэхдээ цахимаар хичээллэснээс танхимаар хичээллэх нь илүү гоё байгаа. Тиймээс коронавирус хурдан арилж, дахин гэрээсээ хичээлээ хийхгүй байгаасай л гэж бодож байна.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.