www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Дарханы зам барих хятадууд Монголд ирэх хүсэлт гаргажээ

admin by admin
2021-03-22
in НИЙГЭМ
0
Дарханы зам барих хятадууд Монголд ирэх хүсэлт гаргажээ
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын иргэдэд явуулсан хяналт шалгалтын дүнг /2021.03.19/ танилцууллаа. Тодруулбал, Засгийн газрын квотоор өнгөрсөн 2020 онд 4000 гаруй гадаадын иргэн Монголд хөдөлмөр эрхлэх визээр иржээ.

Энэ төрлийн визээр ирсэн ажиллах хүчний дийлэнх нь уул уурхай, зам гүүр, барилга зэрэг бүтээн байгуулалтад оролцохоор ирдэг байна. Монголд ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдээ хянаж чаддаггүй болохыг Гадаадын иргэн, харьяатын газраас онцлов. Тус газрын мэдээлснээр хөдөлмөр эрхлэх визээр манай улсад хил нэвтэрсэн гадаадын иргэдийн дийлэнх нь тухайн газартаа ажилладаггүй, чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаа явуулдаггүй зэрэг зөрчил илэрчээ.

Жишээлбэл, Дарханд төмөрлөгийн үйлдвэрт ажиллахаар ирсэн гадаадын иргэд Баян-Өлгий аймагт алтны уурхайд ажиллаж, Тэрэлжийн барилга дээр ажиллах ёстой байтал тухайн газартаа байдаггүй, Дундговь аймгийн Гурвансайхан суманд уул уурхайн компанид ажиллахаар ирсэн ч Хан-Уул дүүрэгт ажиллаж байсан зэрэг зөрчил илэрчээ.

Мөн ажиллах хүчин татан авсан аж ахуйн нэгжүүд урилгаар авсан гадаадын иргэдээ таньдаггүй зэрэг зөрчил гарчээ. Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээлснээр бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй гадаадын 1000 гаруй ажилтан байна. Эдгээрээс өнгөрсөн онд 500 гаруй гадаадын иргэнийг нутаг буцаажээ. Мөн улсын хэмжээнд 180 гаруй гадаадын иргэнийг албадан гаргасан гэдгийг албаныхан мэдээллээ.

Тус газраас өнөөдөр ОХУ-ын хоёр иргэнийг албадан гаргажээ. Тодруулбал, Монгол Улсад гурван жил гаруйн хугацаанд хууль бусаар оршин сууж байсан иргэдийн нэг нь Монгол Улсад гэмт хэрэг үйлдэж, я.л нь дууссан тул албадан нутаг буцааж байгаа аж.

ДАРХАНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД АЖИЛЛАХААР ХЯТАД ИРГЭД ХҮСЭЛТЭЭ ГАРГАЖЭЭ. Монголд ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдтэй холбоотой асуудлаар Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяраас тодрууллаа.

Хөдөлмөр эрхлэх визээр манай улсад ирсэн 4000 гаруй гадаадын иргэдийн хэчнээн хувь нь бүтээн байгуулалтад оролцох вэ. Тэдэнд хяналт байдаг уу?

Бүтээн байгуулалтын салбарт оролцохоор Монголд ирсэн 1000 орчим гадаадын иргэн байна. Зам, гүүр барилга зэрэг нэн чухал шаардлагатай объктуудад ажиллаж байгаа. Бүтээн байгуулалтад оролцохоор ирсэн ажилчдаас өнгөрсөн онд 500 орчмыг нь нутаг буцаасан.

Тэд Монгол Улсад тодорхой хугацаагаар ирж, хөдөлмөр эрхлэх хугацаа нь дууссан тул нутаг буцсан гэсэн үг.

Дарханы бүтээн байгуулалтад оролцохоор Монголд ирсэн хятад ажилчид нутаг буцсан уу?

Энэ талаар нарийн дэлгэрэнгүй мэдээлэл алга. Гэхдээ тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгэсэн ажилчид нутаг буцсан. Цаашид Дарханы замын бүтээн байгуулалтад үргэлжлүүлэн ажиллахаар Монголд ирэх Хятадын иргэдийн хүсэлтүүд байгаа.

Нэн тэргүүнд энэ бүтээн байгуулалтыг дуусгах нь зүйтэй гэж бид үзэж байна. Тус улсын хэчнээн иргэн одоогоор саналаа өгсөн талаарх тодорхой мэдээлэл алга. Харин гадаадын иргэд хил нэвтэрсний дараа бид хяналтаа тавина.

Вьетнам улсын иргэд хөрөнгө оруулагч визийн ангиллаар хил нэвтэрсэн ч хөдөлмөр эрхэлж байсан зөрчлийг өнгөрсөн онд илрүүлж байсан. Энэ зөрчилд ямар арга хэмжээ авсан бэ?

Вьетнам иргэдтэй холбоотой асуудлыг нарийвчлан шалгаж, хөрөнгө оруулагч визийг нь цуцалж, хөдөлмөр эрхлэх виз рүү шилжүүлсэн. Зөрчил гаргасан гадаадын иргэдэд арга хэмжээ авсан. Үүнээс гадна өөрсдийн хүсэлтээр нутаг буцсан вьетнам иргэд ч байна. Хөдөлмөр эрхлэх визээр амьдарч буй гадаадын иргэд сар бүр 840 мянган төгрөгийн татвар улсад төлөх үүрэгтэй байдаг.

Цар тахлын улмаас хил хаалттай байгаа энэ үед албадан гаргах ажлыг хэрхэн зохион байгуулж байна. Хил нээгдвэл нутаг буцаах, албадан гаргахаар төлөвлөсөн гадаадын хэчнээн иргэн байна?

Kopoнaвиpyc халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор гадаадын иргэдийг албадан гаргах ажил түр саатсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар ОХУ-ын хоёр иргэнийг албадан гаргана.

Аж ахуйн нэгжүүдэд явуулсан хяналт шалгалтын явцад илэрч буй зөрчлөөс хамаарч албадан гаргах иргэдийн тоо гарна. Нутаг буцаах иргэдийн тоо ч бас адилхан. Бүтээн байгуулалтын ажлын явцаас шалтгаална.

Гадаадаас ажиллах хүчин авсан аж ахуйн нэгжүүдэд явуулах хяналт шалгалт үргэлжлэх үү. Зөрчилтэй аж ахуйн нэгжүүдэд ямар арга хэмжээ авах вэ?

Засгийн газрын квотоор ажиллах хүчин татан авсан аж ахуйн нэгжүүдээс зургаан зөрчил гаргасан. Тухайлбал, 80 гаруй ажиллах хүчин татан авсан аж ахуйн нэгж нь ажилчдынхаа ихэнхийг нь танихгүй байгаа юм. Мөн хяналт байхгүй. Гэтэл зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүд нь гадаадаас ажиллах хүчин авахаар дахин хүсэлт гаргаад байна. Уг хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэхгүй.

Цаашид хөл хорионы нөхцөл байдал сулрахаар гадаадаас ажиллах хүчин татан авсан аж ахуйн нэгжүүдэд нарийвчилсан хяналт, шалгалт явуулна. Үүнээс гадна Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар одоо тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр болж байна. Тухайлбал, визийн ангиллыг хуулиар тогтоодог байсан бол Засгийн газрын журмаар тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан уян хатан журмаар зохицуулахаар болсон.

Мөн хилийн боомтуудад хил орчмын бүсээр аялах визийг 24, 48 цагийн дотор олгохоор болов. Түүнчлэн цахимаар виз мэдүүлэх, хариуг нь авахаар болов. Мөн Монгол Улсад удаан хугацаанд амьдарч буй гадаадын иргэд хилээр гарсан, орсон тохиолдолд тамга дардаг байсныг болиулж байна.

Post Views: 546
Previous Post

А.Ганчимэг: Хэцүү үед сүүг минь уусан хүү одоо холимог тулааны мундаг тамирчин болжээ

Next Post

ШУУРХАЙ: ЭМЯ-наас 14 хоногийн хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа

Next Post
ШУУРХАЙ: ЭМЯ-наас 14 хоногийн хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа

ШУУРХАЙ: ЭМЯ-наас 14 хоногийн хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.