Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа билээ.
Тус хороонд хөл хорихтой зэрэгцэн хорооны Засаг дарга нь солигдсон юм. Иргэд үүнийг эсэргүүцэж, гарын үсэг цуглуулан хороон даргаа эргүүлэн ажилд нь томилохыг шаардан жагсаж байгаа билээ.

Тэгвэл тус хороонд УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Ж.Амгалан ажиллаа. Тэрбээр ‘Иргэдийн санал гомдлыг хүлээж авсан. БЗД-ийн 26-р хороонд тогтоосон хатуу хөл хориог өнөөдөриөө багтааж цуцална’ гэв.













