2020 оны УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг сонгуулийн сурталчилгааных нь хугацаанд баривчлан саатуулсан. Тэрээр Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч цагдан хорьсон тул тангараг өргөөгүй юм.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат есөн сар хоригдоод саяхан Дээд шүүхийн шийдвэрээр суллагдаад байгаа. Хуулийн дагуу тангараг өргөөгүй үлдсэн гишүүн анх оролцсон чуулгандаа тангараг өргөх хуулийн зохицуулалттай.
Үүнийхээ дагуу Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын гишүүний тангарагаа өргөхөөр төлөвлөөд байгаа юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцож үг хэллээ. Тэрээр ‘Асуудал нь бүрэн шийдэгдээгүй Ж.Эрдэнэбат тангараг өргөх ёслолоосоо түр татгалзах хэрэгтэй’ гэлээ.
Гэвч Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангарагаа өргөв.













