65-аас дээш насны хүмүүст kopoнaвирусний халдварыг дахин авах өндөр эрсдэлтэй болохыг Данийн эрдэмтэд судалгаагаар тогтоожээ.
Шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн судалгааны дүнгээс үзвэл коронавирусний халдвар авч, эдгэрсэн хүмүүс 80.5 хувь дахин халдвар авахаас хамгаалагдсан байдаг бол 65-аас дээш насныхны хувьд энэ үзүүлэлт дөнгөж 47.1 хувь байна.
Копенхагений дээд сургуулийн судлаачид Данид явуулсан шинжилгээний мэдээллийг шинжилжээ. Цар тахлын нэг, хоёрдугаар давалгааны үед тус улс хүн амынхаа гуравны хоёр буюу дөрвөн сая орчим хүнийг шинжилгээнд хамруулжээ. Судалгаанаас үзвэл халдвар авсан хүмүүсийн 0.65 хувь нь дахин халдвар авсан бол 3.3 хувь нь давтан шинжилгээгээр халдвар авсан болох нь илэрч байжээ.













