Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ‘Рапид харш’ хотхонд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өглөөний 06:00 цагаас эхлэн 72 цаг хүртэлх хугацаатай хэсэгчилсэн хязгаарлалт тогтоолоо.
‘Рапид харш’ хотхонд коронавирусийн халдварын тохиолдлууд батлагдаж, тандалт, илрүүлгийн ПГУ (PCR) шинжилгээг бүх өрхийн 18-аас дээш насны иргэн бүрээс авах болсонтой холбогдуулан 2021 оны 03 дугаар 18-ны өдрийн 06:00 цагаас шинжилгээний хариу гартал буюу 72 цаг хүртэлх хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоохоор дүүргийн Онцгой комисс шийдвэрлэжээ.













