• Latest
  • Trending
Зөвөлгөө: Өвлөөс хаврын улиралд шилжихэд хүний биеийн дархлаа унадаг, эрдэс амин дэмээ ч алддаг

Зөвөлгөө: Өвлөөс хаврын улиралд шилжихэд хүний биеийн дархлаа унадаг, эрдэс амин дэмээ ч алддаг

2021-03-17
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Sunday, May 3, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Зөвөлгөө: Өвлөөс хаврын улиралд шилжихэд хүний биеийн дархлаа унадаг, эрдэс амин дэмээ ч алддаг

by admin
2021-03-17
in ЗӨВЛӨГӨӨ
0
Зөвөлгөө: Өвлөөс хаврын улиралд шилжихэд хүний биеийн дархлаа унадаг, эрдэс амин дэмээ ч алддаг

Өглөө нь нар мандаж, өдөр нь шороо шуурч, орой нь бороо орж, шөнө нь цас хаялах хаврын тэнгэр үнэхээр тодорхойгүй. Хаврын улирлын тогтворгүй цаг агаарыг дагаад хүний бие ч тогтворгүй байдалд ордог. Ялангуяа өвлөөс хавар луу шилжих энэ үед бидний дархлаа муудаж, сульдаж ядардаг. Тэгвэл энэ үед ямар хоол хүнс хэрэглэж дархлаагаа дэмжих талаар Монголын хоол зүйчдийн холбооны гишүүн, хоол зүйч С.Хулангаатай ярилцлаа.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бид бүхэн өвлийг өнтэй давж урин хавартай золгоод байна. Хэдий дулаан цаг ирж байгаа ч яг энэ үеэр бидний биеийн дархлаа мууддаг, амархан ядардаг шүү дээ. Тэгвэл хаврын улиралд хэрхэн дархлаагаа дэмжиж, ядарч сульдахгүй байх вэ? ямар хоол хүнс хэрэглэх вэ? гэдгээс яриагаа эхэлье.

YOU MAY ALSO LIKE

Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг сувиллууд

Жолоочдод цаг агаарын онц байдлын талаар сэрэмжлүүлэг хүргэлээ

Баярлалаа, Танд болон энэхүү ярилцлагыг уншиж буй бүх хүмүүстээ энэ өдрийн мэнд хүргэе. Ер нь улирал солигдох мөч бүрд хүний бие тодорхой хэмжээний өөрчлөлтөд орж байдаг. Зунаас намар, намраас өвлийн улиралд шилжихэд харьцангуй хөнгөн. Харин өвлөөс хаврын улиралд шилжихэд хүний биеийн дархлаа нэлээдгүй унадаг, эрдэс амин дэмээ ч алддаг. Гэхдээ энэ нь тийм айхтар хүнд ноцтой асуудал биш л дээ. Учир нь өвөг дээдсээс маань уламжлагдан ирсэн нүүдэлчдийн хоол хүнс нь маш гайхалтай шидтэй. Нүүдэлчин ард түмэн бид хаврын улиралд ядарч сульдах, хий ихсэхээс сэргийлж шар тос, борц, булууны ясны шөл, тойгны ясны шөл зэргийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж ирсэн. Гэхдээ хэмжээ маш чухал. Жишээ нь дээр үед нэг тогоо дүүрэн цайнд нэг халбага л шар тос хийж самардаг байсан. Гэтэл одоо нэг аяга кофенд нэг халбага шар тос хийж уудаг хүмүүс олон болжээ. Энэ нь эргээд элэг цөсөндөө маш хортой. Ер нь ямар ч хоол хүнсийг зөв тохируулж, хязгаартай хэрэглэж чадвал хориотой хүнс гэж байдаггүй.

Тэгэхээр хүнсний зүй зохистой хэрэглээ гэдэг нь хамгийн чухал зүйл юм байна. Тэгвэл шөлний хэмжээ ямар байх ёстой вэ? Булууны яс, тойгны ясны шөл илүүднэ хурцадна гэж байх уу?

Шөл илүүднэ гэж байхгүй ээ. Бид уулаа уулаа гэхэд өдөрт хэдэн литрээр нь ууж чадахгүй шүү дээ. Яснаас маш цэвэрхэн тунгалаг, хурц биш шөл гардаг. Хаврын улиралд хүний бие эрдэс амин дэмээ ихээр алддаг, тэр дундаа кальциа их алддаг. Эрдэс бодисоо алдаад ирэхээрээ л хүн ядраад байгаа юм. Кальциа нөхөх боломжтой хоёрхон төрлийн хүнс байдаг. Энэ нь сүү цагаан идээ болон ясны шөл. Гэхдээ сүү шингээх чадваргүй гэдэс нь дүүрдэг, цанхайдаг, дотор нь муухай оргидог, гүйлгэдэг хүмүүс олон байдаг л даа. Судалгаагаар дэлхийн хүн амын гурван хүн тутмын нэг нь сүү шингээх чадваргүй болох нь батлагдсан. Тэгэхээр хамгийн зөв сонголт нь ясны шөл юм. Зөвхөн кальци ч биш бусад эрдэс бодисын агууламж нь мөн л өндөр байдаг. Монголчууд маань эрт дээр үеэсээ л хоолоо булууны яс, тойгны ясны шөлөөр хийдэг уламжлалтай. Булууны яс, тойгны яс зэргийг 14-16 цаг буюу маш удаан хугацаанд чанаж шөл гаргах хэрэгтэй.

Булууны яс, тойгны ясны шөлөнд ялгаа бий юу?

Хоёулаа ижилхэн яс гэдэг утгаараа кальци ихтэй. Ялгааны хувьд булууны ясны шөл кальциас гадна төмөр ихтэй байдаг. Харин тойгны ясны шөл нь коллаген ихтэй. Хаврын улиралд эмэгтэйчүүдийн арьс үс хуурайшиж, хумс эмзэгших гээд байдаг. Энэ үед ясны шөлөө л сайн уухад янзын үр дүнтэй.

Хаврын улиралд эмэгтэйчүүдийн арьс үс хуурайшиж, хумс эмзэгших гээд байдаг. Энэ үед ясны шөлөө л сайн уухад янзын үр дүнтэй.

Ер нь бид Д витаминаас бусад бүх эрдэс бодисыг хоол хүнснээсээ авах боломжтой. Д витамин бол манай орны газар зүйн байршил, нарны тусгал, цаг агаарын байдал зэрэгтэй холбоотой учир нэмэлтээр хэрэглэх шаардлагатай. Монголчуудын дунд ясны сийрэгжилт, амин дэмийн дутагдал маш өндөр байх болсон. Харин булууны ясны шөл үений шингэнийг тэжээх шимт бодис ихтэй. Заавал дутагдсан хойно нь нэмэлт витамин хэрэглэх биш өдөр тутамдаа л ясны шөл хэрэглэж байхыг зөвлөмөөр байна.

Бид суурин соёл иргэншилд дасан зохицох тусам уламжлалт хоол хүнснээсээ холдоод байх шиг санагдлаа. Ажил гэр гэсэн завгүй хэмнэлд олон цагаар яс чанаад шөл гаргах нь бас л хүнд асуудал болох нь ээ?

Булууны ясыг олон цагаар чанаж байж л кальци нь ялгарч эрдэс амин дэмээр дүүрэн шөл болно. Жишээ нь би амралтын өдрүүдэд том саваараа дүүрэн яс чанаж шөлөө хөлдөөчихдөг. Харин ажлын өдөр Little sheep ороод булууны ясны шөл уучихдаг. Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хайрлахыг хүсвэл арга бол олон байгаа шүү.

Уламжлалт хоол хүнсний талаар маш хэрэгтэй мэдээлэл өгч ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

Баярлалаа, Хүн бүр чанартай хоол хүнс сонгож хэрэглэх нь амьдралын чанартай шууд холбоотой асуудал. Чанартай хоол хүнс гэдэг нь 100гр хэмжээнд агуулагдаж байгаа эрдэс амин дэмийн хэмжээ өндөр байхыг хэлж байгаа юм. Ясны шөл бол эрдэс амин дэмийн хэмжээ нь хамгийн өндөр хоол. Ясны шөлийг хоолондоо тогтмол хэрэглэж, эрүүл мэндээ хайрлаарай.

Эх сурвалж: https://gogo.mn/r/0xjny

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.