Цахим орчинд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг жүжигчин Б.Цэцэг улстөрчдөд хандаж тун ширүүхэн хэдэн үг хэлж, цахим хуудсаараа дамжуулан лайв хийлээ.
Жүжигчин Б.Цэцэг СХД-т экс Ерөнхийлөгч Энхбаярын хүү Батшугар дахин өрсөлдөхөөр болсонд уурсан өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ. Тэрээр нөхөн сонгуульд өөрөө өрсөлдөхөө илэрхийлсэн юм.

Одоо хангалттай алалцанаа. Харж байгаарай! Хөгийн коммиунист сэжгийн мэдрэмжгүй шийдвэрүүд, иргэдээ хохироосон тогтоолуудыг ахиж тэвчихгүй. Ордонд ороод таг болдог намынхаа даргийн хурууг хөхөөд хэвтдэг ийм мэдрэмжгүй өөрийн гэсэн үзэл бодолгүй гишүүдтэй байгаадаа гутарч байна. Эцсээ хүртэл үзэлцэнэ. Их олон юм хуцаад байвал тохирсон наймааг чинь үгүй хийхээр СХД нөхөн сонгуульд нэр дэвшиж бүх будилааныг чинь байхгүй болгож болно шүү.















