Зам тээврийн дэд сайд асан Б.Цогтгэрэл буюу Шилэн Цогоо УИХ-ын даргын зөвлөхөөр томилогдсон байна.

Тодруулбал, УИХ-ын дарга Б.Цогтгэрэлийг аудит хариуцсан зөвлөхөөр томилжээ. Тэрбээр өчигдөр ажилдаа албан ёсоор орсон байна.
Дэд сайдын ажлаа өгснөөсөө хойш намынхныхаа шилэн дансыг ухаж, удирдлагуудынхаа дургүйг хүргэж байгаад хэсэгтээ чимээгүй болсон. Ялангуяа ‘Эрдэнэт’ үйлдвэрийн дарга нарын хүүхдүүдийн сургалтын төлбөр, өндөр дүнтэй массажны ор захиалсан гэх мэт шилэн данс, тендерийн асуудал сөхөөд их л завгүй байсан ч намынхаа ах нарт загнуулаад хэсэг чимээгүй явсан.
Тэгвэл тэрбээр сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн эсвэл ямар нэг албан тушаал өгөхгүй бол намынхныгаа намнаад эхлэх нь гэсэн болгоомжлол түүнийг УИХ-ын даргад зөвлөх болтол нь нөлөөлөв үү. Намынх нь ах нар албан тушаалаас бууруулахаар нь намынхныхаа шилэн дансыг ухаж эхэлдэг албан тушаал амлахаар нь чимээгүй болчихдог Б.Цогтгэрэлийг шилэн цогоо нэрээ өөрчлөхийг ч жиргээчид хэлж байсан удаатай.













