Дэлхийд анхных болох амьд цагаан баавгайтай зочид буудал БНХАУ-ын зүүн хойд Хэйлунжян мужийн ‘Harbin Polarland’ цэцэрлэгт хүрээлэн нээгджээ. ‘Polar Bear’ зочид буудлын гол онцлог нь зочид, жуулчид өрөөнийхөө цонхоор Хойд туйлын цагаан баавгайн амьдралыг ажиглах боломжтой. Хойд мөсөн тивийн эзэд бүхий танхим Хойд туйлыг санагдуулам орчныг цогц бүрдүүлжээ.
Өвөрмөц зочид буудал ихээхэн сонирхол татаж байгаа ба бүх өрөөнүүд захиалгатай байгаа гэнэ. ‘Polar Bear’ зочид буудал нийт 21 өрөөтэй бөгөөд 290-351 ам.доллароор нэг хоногийг өнгөрүүлэх боломжтой юм байна.

‘Harbin Polarland’ цэцэрлэгт хүрээлэнгийн хэвлэлийн төлөөлөгч Ян Люгийн Ройтерс агентлагт ярьснаар, дотоод орон зай бол амьтдын амьдрах орчны зөвхөн нэг хэсэг бөгөөд цаг агаар тохиромжтой үед цагаан баавгайнуудыг гадагш гаргадаг байна. Задгай дээвэртэй танхимд баавгайнууд цасан дээр тоглож, усанд орох боломжтой.













