Clubhouse нийгмийн сүлжээ сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татах болсон. Clubhouse нь хэрэглэгчид аудио хэлбэрээр харилцдаг нийгмийн сүлжээний шинэ төрөл юм. Уг сүлжээг хэрэглэгчид аль нэг сонирхолтой сэдвээр өрөө нээж, санал бодлоо солилцдог. Монголчуудын хувьд нэгдүгээр сарын сүүлээр энэхүү сүлжээнд идэвхтэй хэрэглэж эхэлсэн юм.

Тэгвэл энэ сарын эхээр Clubhouse-ийн Чихэрлэг өрөөний залуус уулзах үеэр муудалцаж нэгийгээ гэмтээсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Чихэрлэг нэртэй өрөөнд хоорондоо холбогдож танилцсан хоёр залуу сог.тууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэгнийгээ хутгалж гэмтээсэн тухай эх сурвалж мэдээллээ.













