www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Монгол, Хятадыг дайрсан шороон шуурга Өмнөд Солонгост хүрчээ

admin by admin
2021-03-16
in ДЭЛХИЙ
0
Монгол, Хятадыг дайрсан шороон шуурга Өмнөд Солонгост хүрчээ
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Даваа гарагт Хятад улсын хойд хэсгийг нөмөрсөн хүчтэй шороон шуурга өнөөдөр Өмнөд Солонгост хүрсэн байна. Өнөөдөр өглөө эрт Шар тэнгис дэх арлуудад хамгийн түрүүнд хүрсэн шороон шуурга цаашдаа Өмнөд Солонгосын газар нутгийг бүхэлд нь нөмөрснийг Солонгосын Цаг Уурын Хүрээлэн мэдээлжээ.

Өглөөний 5:00 цагийн байдлаар агаар дахь PM10 буюу 10 микрометрээс бага диаметртэй тоосонцрын нягтрал Шар тэнгисийн Бэннён арлын орчимд шоо метр тутамд 145 микрограмм хүрсэн бол зүүн эргийн Сокчо хотод 125 микрограмм хүрснийг цаг уурын хүрээлэн мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын стандартаар агаар дахь PM10-ын хэмжээ 0-30 микрограмм бол сайн, 31-80 бол хэвийн, 81-150 бол муу, 151-ээс дээш бол ‘маш муу’ гэж ангилагддаг.

Өмнөд Солонгосын байгаль орчны яам тус улсын зарим бүс нутагт PM10-ын хэмжээ 150 микрограммаас давах төлөвтэй байгааг анхааруулжээ. Шороон шуурганы хүч Лхагва гарагаас эхлэн сулрах төлөвтэй байгаа ч Солонгосын хойгийн агаарын даралтын нөхцөл байдлаас хамаарч цаашид үргэлжилж магадгүйг цаг уурчид анхааруулжээ.

Post Views: 443
Previous Post

Б.Болдсайхан эмч залуу гэр бүлийн хүнд өвчтэй охины мэс заслыг үнэ төлбөргүй хийж өгөхөө мэдэгдлээ

Next Post

Ерөнхийлөгч Х.Баттулгын 10 шинэ оффшор компани ба 25 сая доллар угаасан баримтууд ил боллоо

Next Post
Ерөнхийлөгч Х.Баттулгын 10 шинэ оффшор компани ба 25 сая доллар угаасан баримтууд ил боллоо

Ерөнхийлөгч Х.Баттулгын 10 шинэ оффшор компани ба 25 сая доллар угаасан баримтууд ил боллоо

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.