Испани улсын эрх баригчид ажлын хуваарийг дөрвөн өдөртэй болгохыг сонирхсон компаниудын хүрээнд туршиж эхлэхээр боллоо.
Ажлын өдрийг хассанаар ажлын бүтээмжийг дээшлүүлж, ажил амьдралыг тэнцвэржүүлж, уур амьсгал өөрчлөгдөх гэх мэт түлхэц болно гэж үзжээ. Туршилтад 200 орчим компани оролцож, 3000-6000 орчим ажилтан хамрагдана гэж тооцоолж байгаа юм.

Эхний жилд засгийн газраас 100 хувь, хоёр дахь жилд 50 хувь, гурав дахь жилд 33 хувь зардлыг даах юм. Иймд ажлын байрыг цомхотгохгүй, цалин хөлс хасахгүй, ажлын цагийг нэмэхгүй байхаар төлөвлөөд байна. Энэхүү туршилтыг энэ оны намраас эхлэх төлөвтэй байгаа ба үр дүнг бизнесийн холбоодоос мэргэжилтнүүд оролцон дүгнэх аж.













