УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх талаар сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өглөө.
Тэрбээр ‘Би МАХН-ын удирдлага гишүүддээ хүндэтгэлтэй ханддаг, сөрөг үг хэлэхгүй, хэлээгүй. Харин Ардын мөрөөрөө явж байгаа улс төрийн хүчнийг битгий уруу татаачээ. Ардын нам ардчилсан намыг ч хоёр хуваагаад халаасандаа хийчихлээ. Би Эрдэнэтчүүдээ үнэнч, надад итгэсэн Монголын ард түмэндээ үнэнч.

Би нэг л өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болно, санаа зоволтгүй. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үгүйг та бидний эвсэл шийднэ. Би хэзээ ч хов хөөдөггүй, би хувь хүний тухай ярьж ирээгүй, ярихгүй. Өнөөдөр би Н.Энхбаяр гэдэг хувь хүний тухай ярьмаар байна. Тэр бол гайхалтай том улс төрч, тууштай шийдвэртэй, хатуужилтай. Энэ хүн ОХУ-ын Их өрийг дарснаараа бид баялгийн тухай ярих боломж бүрдэж байгаа’ хэмээжээ.


