• Latest
  • Trending
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат нарын прокуроруудын шинэ сүлжээ задарлаа

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат нарын прокуроруудын шинэ сүлжээ задарлаа

2021-03-15
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Monday, February 9, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат нарын прокуроруудын шинэ сүлжээ задарлаа

by admin
2021-03-15
in НИЙГЭМ
0
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат нарын прокуроруудын шинэ сүлжээ задарлаа

Шударга бусын хонгилоор оруулдаг прокуроруудын хэрэг нийгэмд илчлэгдэн задарсаар л байна. Хонгилын шүүгч, прокурорын буруутай үйл ажиллагааг эсэргүүцэж ‘Ноёд’ группийн захирал Г.Буяндорж, түүний гэргий дуучин Т.Ариунаа нар прокурорын гадаа жагсч байв. Өмч хөрөнгөө булаалгаж хохирсон тэд шударга бусын хонгилыг нураах Үндэсний фронт байгуулж хохирсон, өмч хөрөнгөө дээрэмдүүлсэн иргэдийг шударга бусын хонгилыг нураах фронтдоо нэгдэхийг уриалж байгаа.

Түүний өмнө хуулийнхны уулзалтын бичлэг задарч, өмгөөлөгч Б.Баасанцогтын цүнхнээс олны анхаарал татсан томоохон гэмт хэргүүдийн хувь заяатай холбоотой бүхэл бүтэн төлөвлөгөө гарч ирсэн гэгдсэн.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Улсын ерөнхий прокурорын газарт  сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн хэргүүд болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагуудад шалгагдаж байгаа хууль, хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнуудтай холбоотой гомдол, мэдээлэл хэргийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх Ажлын хэсэг байгуулагдаж байна.

Ажлын хэсэгт дээрх хэрэг, гомдол, мэдээллийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх арга хэмжээг авч, танилцуулах, мөн гомдол, мэдээлэл гаргасан иргэдтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь хүлээн авах юм байна. Юутай УЕП-оос шударга бусын хонгилын  прокурор, хуулийн байгууллагынхантайгаа тэмцэх ажлын хэсэг байгуулагдан иргэдийг хохироож буй асуудалтай тэмцэж эхэлж буй нь сайшаалтай байна.

Хонгилддог прокурор, хуулийнхны дуулианы үеэр прокурорын ангижавуудын шинэ сүлжээ задарч болзошгүй байна.

Улсын ерөнхий прокурорын орлогч Максимийн Чинбат, Сүхбаатар дүүргийн ерөнхий  прокурор асан Доржийн Энхтөр, МУИС-ийн багш Дамбадаржаагийн Янжинхорлоо нар их сургуулийн нэг ангийн найз нөхөд. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 1995 онд төгссөн энэ ангийнхны дунд шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, хууль эрх зүйн чиглэлийн багш нар олон бий. Тэдний нэг хэсэг нь эхнээсээ хонгил үүсгэсэн үү, нэгнийхээ хэрэгт оролцон, шийдвэр гаргасан уу гэх хардлага төрөхүйц нэгэн хэргийг дор өгүүлье.

Хуурамч гарын үсэг ашигласан хэргээр шалгагдсан хуульч Д.Янжинхорлоогийн хэрэг: 

МУИС-ийн багш, ирээдүйн мянга мянган хуульчдыг бэлтгэн сургаж буй ардын багш Д.Янжинхорлоо нь хуурамч гарын үсэг үйлдэн бусдын өмч хөрөнгийг  завшсан байж болзошгүй гэх гомдлын дагуу хууль хяналтын байгууллагаар шалгагджээ. Тэрээр хуулийн салбарт танил тал, холбоо сүлбээтэй нэгэн. Д.Янжинхорлоо нь бусдын өмнөөс хуурамч гарын үсэг үйлдэж, энэхүү хуурамч гарын үсгээ ашиглан үл хөдлөхийн шинэ гэрчилгээ авахдаа Нотариатчдын танхимын ерөнхийлөгч Р.Онончимэгийг хууль бус үйлдэлдээ татан оролцуулсан гэх мэдээлэл байна.

6 давхрын обьектийн гуравдугаар давхар нь О гэх иргэний нэрэн дээр өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн албан ёсны гэрчилгээтэй байв. Гэтэл Д.Янжинхорлоо гэх хүн 2009 оны аравдугаар сарын 16-ны өдөр гарын үсгийг хуурамчаар үйлдэн жинхэнэ өмчлөгч нь нотиаратад биеэрээ очоогүй байхад гэрээг нь 83 тоот нотариатч М.Саранцэцэг баталгаажуулан, улмаар анхны Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулан Д.Янжинхорлоо өөрийн нэрийг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн байх юм. Удалгүй 20 хоногийн дараа 2009 оны арваннэгдүгээр сарын 11-нд гарын үсгийг дахин хуурамчаар үйлдэн мөн л  нотариатын газар өөрийн биеэр очоогүй байхад нь хамтран өмчлөгчөөс хасах хэлцлийг 124 тоот нотариатч Р.Онончимэг баталсан байна. Ингэж гэрчилгээ эзэмшигч эзнийг нь мэдээгүй байхад нь өмчлөгчөөр өөр хүн нэмж бүртгүүлчихээд сар хүрэхгүй хугацаанд жинхэнэ өмчлөгчийг нь хасчихсан нь гэмт хэрэг мөн үү үгүй юу. Д.Янжинхорлоо нь  Үл хөдлөх хөрөнгийн барьцааны эрх зүйн зохицуулалт сэдвээр докторын зэрэг хамгаалсан, хууль эрх зүйгээр мэргэшсэн хуульч хүн. Гэтэл хуурамч гарын үсгээр бусдын өмч хөрөнгийг булаасан уу  гэх маргаанд оролцчихсон яваа нь тун харамсалтай.

Д.Янжинхорлоогийн үйлдсэн хуурамч гарын үсэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тоот дүгнэлтээр ‘О-гийн гарын үсэг, бичгийн хэвтэй тохирохгүй, гарын үсэг биш байна’ гэдэг нь тогтоогдчихсон. Гэтэл прокурорын байгууллага буюу түүний прокурор ангийн найз нөхөд нь үзэхдээ ‘Хуурамч бичиг үйлдэх, ашиглах’ гэмт хэргийн шинжтэй ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн залилан хийсэн байх магадлал бүхий талд орж хэргийг хаажээ.

Хохирогч талууд өөрсдийн нэр дээрх өмч хөрөнгө бусдынх болж буйг анх  мэдээ ч үгүй байв. Энэ тухай мэдсэн цагаас хуулийн байгууллагад хандаж гомдол, зарга үүсгэхэд нь прокурорын байгууллагаас хохирогч талын баримт болон хуурамч гарын үсэг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргийг үл хэрэгссэн нь нэг ангийнхны хуульчдын “хонгил” үйлчилсэн үү гэх хардлагыг төрүүлж байна.

УЕП-ын орлогч М.Чинбат ангийн найз Д.Янжинхорлоогийн хэрэг дээр хариу тоот гаргав

Залилангийн шинжтэй эдгээр хэрэгт Д.Янжинхорлоогийн ангийн анд Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Д.Энхтөр, Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат нар оролцож шийдвэр гаргалтад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй юм. Үүний нэгэн баримт нь гэхэд Улсын прокурорын орлогч М.Чинбат энэ хоёрдугаар сарын 9-ний өдөр № 1/368 тоот тушаал дээр ‘Д.Янжинхорлоогийн үйлдэл эд хөрөнгийн өмчлөлд шинээр өмчлөгч нэмэх, хасах хэлцлээс үүссэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиилагааны журмаар шийдвэрлэгдэх асуудал, Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, прокуророос хэргийг хааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа тул гомдлыг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргаж байна’ гэсэн дүгнэлтээс харж болно.

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Д.Энхтөр, Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Р.Онончимэг, Хууль зүйн сургуулийн багш, доктор Д.Янжинхорлоо,  Нийслэлийн прокурорын газрын хэлтсийн дарга И.Хүдэрцэцэг, Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор З.Энхжаргал, Сүхбаатар дүүргийн прокурор Т.Жавхлантөгс нарын хөндлөнгийн нөлөө оруулахгүйгээр хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх талаар арга хэмжээ авч өгөхийг хохирогч талаас УИХ-ын байнгын хороодод хандсан албан бичгээс нь харж болно.

УЕП-ын орлогч М.Чинбат тэргүүтэй цааш задрах ангижавуудын хуульчдын ‘шинэ хонгил’ үүссэн үү, үгүй юу? Энэ нь шалгалтаар тогтоогдох биз. Юутай ч хуульчид ангийн найз нөхдийнхөө хэрэгт оролцож шийдвэр гаргасан нь ёс зүйн хувьд болон хууль эрх зүйн хувьд хуулийн зөрчилтэй болж байна.

 

Эх сурвалж: News.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.