Дуучин С.Сэрчмаа анхны нөхөр болох Өвөрмонгол залуугаас салсан түүхээ үзэгчидтэй хуваалцсан байна. Энэ талаараа тэрбээр ‘Монгол охидуудаа монгол эр хүнтэй гэрлээсэй гэж хүсдэг. Учир нь би өөрөө үзсэн болохоор тэр. Би анхны нөхрөөсөө яагаад салсан бэ гэхээр тэр намайг дуулуулахыг хүсээгүй.


Гэтэл би урлагтаа хайртай. Дуугүйгээр амьдарч чадахгүй хүн. Тиймээс чи намайг дуучин гэдгийг мэдэж байсан.

Хүлээн зөвшөөрч чадахгүй бол салъя гэсэн. Тэгээд л салсан. Одоо бол бид сайн найзууд. Биднийг хурмаа хийх үед монголчууд маань их уурласан.

Их хайр хүндлэл үзэн ядалт болдог гэж үнэн юм билээ. Тухайн үед монголчууд маань намайг дуучин гэдгээр нь хүлээж аваад хайрлачихсөн байсан үе. Яг тийм үед нь би өвөр монгол залуутай суусанд их гомдож уурласан юм билээ. Дараа нь би салчихлаа гээд ирсэн. Тэгэхэд хүн алдаа л биз гээд тосоод авахад нь их баярласан гэжээ.














