Өнгөрсөн 2021 оны 03 сарын 10-ны өдөр МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Начингийн Баасанжав эмч Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дээд шагнал болох ‘Алтан’ медалиар шагнуулсан байна. Тус шагналыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг гардуулж өглөө.

Тус арга хэмжээнд ШУ-ны академийн ерөнхийлөгч академич Д.Рэгдэл, Оюуны өмчийн газрын гадаад харилцааны дарга Гэрэлмаа болон албаны хүмүүс тус тус оролцлоо.
МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Начингийн Баасанжав эмчдээ эрүүл мэндийн салбарын нийт хамт олны зүгээс халуун баяр хүргэе.















