• Latest
  • Trending
Х.Баттулга үндсэн хуулийн дагуу өргөсөн тангаргаасаа няцаж, ерөнхийлөгчийн бүрэн эрхээ бүдүүлгээр зөрчлөө

Х.Баттулга үндсэн хуулийн дагуу өргөсөн тангаргаасаа няцаж, ерөнхийлөгчийн бүрэн эрхээ бүдүүлгээр зөрчлөө

2021-03-12
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Saturday, February 14, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Х.Баттулга үндсэн хуулийн дагуу өргөсөн тангаргаасаа няцаж, ерөнхийлөгчийн бүрэн эрхээ бүдүүлгээр зөрчлөө

by admin
2021-03-12
in УЛС ТӨР
0
Х.Баттулга үндсэн хуулийн дагуу өргөсөн тангаргаасаа няцаж, ерөнхийлөгчийн бүрэн эрхээ бүдүүлгээр зөрчлөө

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2021 оны 3 дугаар сарын 7-ний өдөр Х.Баттулга “Монголын ардчиллын сүүлийн цайз болох Ардчилсан нам дотоод талцлаа эцэс болгож, улс үндэстний эрх ашгийн төлөө нэгдэн нягтрах цаг иржээ” гэсэн уриа мэдэгдэл Ардчилсан намын гишүүдэд хандан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 32.2.-аар заалтын дагуу “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гэсэн тангараг өргөдөг. Хэрэв ”Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэсэн Үндсэн хуулийн 35.2 заалт бас байдаг

Ерөнхийлөгийн хувьд хийсэн Х.Баттулгын уриа мэдэгдэл нь өргөсөн тангаргаасаа илт няцаж, Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ бүдүүлгээр зөрчсөн үйлдэл болсон тул УИХ-ын хаврын чуулган эхэлмэгц Х.Баттулгыг огцруулах асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өргөн барьж, УИХ хэлэлцэх учиртай. Х.Баттулга үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалах үүргээсээ няцаж, намын харъяаллаар нь Монгол Улсын иргэдийн ялгаварлан гадуурхаж, талцуулан хувааж, улс төрийн мөргөлдөөнд уриалан дуудсан үр дагавартай алхам хийлээ. Төрийн тэргүүний хувьд Монгол Улсын бүх иргэдийн эв нэгдлийг хангах ёстой атлаа иргэдийнхээ нэг хэсгийг “журмын нөхөд” хэмээж харин нөгөө хэсгийг нь “нэг намын дарангуйллыг бэхжүүлэх ажлыг өдөр шөнөгүй хийж” буй хэмээн гүтгэж, улстөрийн бусад хүчнүүдийг нь “дагуул”, “жижиг”, “худалдагдсан”, “тоглоомын” хэмээн гутаан доромжилжээ.

Ард түмнийхээ нэгхэн хэсэгт нь хандан Х.Баттулга “та бидний итгэл үнэмшил, үнэт зүйлс” хэмээн чухалчилан тунхаглаад байгаа нь нийт Монголчуудынхаа итгэл үнэмшил, үнэт зүйлсийг илэрхийлэх үүргээсээ няцсаны тод жишээ боллоо. 21-р зууны Монгол Улсын бүхий л иргэд ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үзэл санаагбүрэн дэмжиж байгааг ч Х.Баттулга үл тоомсорлож гагцхүү АН-ын гишүүдийн онцгойлон “ардчилсан үзэл санааг тээгч, дэмжигч хүн” гээд байгаа нь Үндсэн хуулиа дээдлэх, эв нэгдлийн илэрхийлэгч байх үүргээ умартсан явдал юм. Намаас түдгэлзсэн Монгол Улсын Ерөнхийлөгч атлаа “бидний” намын дарга, “Монголын ардчиллын сүүлийн цайз болох Ардчилсан нам” мэтээр нэг л намыг онцлоод байгаа нь өөрийгөө намын биш улсын Ерөнхийлөгч гэдгээ одоо хүртэл ухамсарлаагүй байгаагийн илэрхийлэл. Нөгөө намуудын гишүүдийг элдвээр хэлсэн мөртлөө АН-ын гишүүдээ “нэгдэн нягтрах” мэтээр уриалан дуудаад байгаа нь хэний эсрэг юунд уриалаад байгаа нь болгоомжлол төрүүлж байна. Монгол Улсын улс төрийн намуудыг Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу иргэд сайн дураар байгуулдаг. Эдгээр намууд нь Монгол Улсын улстөрийн тогтолцооны амин сүнс нь юм. Олон нам амжилттай оршин тогтнож байж Монгол Улсад улс төрийн чөлөөт өрсөлдөөн оршин тогтох болно, тэр хэрээр ардчилал хөгжинө гэдгийг улсын Ерөнхийлөгч хүнээр хэлүүлтгүй ухамсарлах ёстой. Харин нэг намыг үгүйсгэх замаар нөгөө намыг нь өөд татах нь Ерөнхийлөгчийн хийх ажил огтоос биш гэдгийг Х.Баттулгад ойлгох сэтгэлийн тэнхээ, цар хүрээ байхгүй гэдэг нь улам тодорхой болж байна. Гэхдээ энэ нь зүгээр нэг алдаа биш Ерөнхийлөгчийн хувьд эв нэгдлийн илэрхийлэгч байх өөрийн тангараг, үүргээсээ няцаж буй явдал. Ийм тохиолдолд үүрэг тангаргыг нь сануулдаг хууль бас бий.

21 зуунд Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал нь ардчилсан тогтолцоо, хүний эрх, эрх чөлөөтэй салшгүй холбоотой. Тийм учраас Үндсэн хуульд заасан хүний заяамал эдгээр эрхийг дээдлэн хамгаалах нь Ерөнхийлөгчийн үүрэг юм. Энэ үүргээ шударгаар биелүүлэхээ Ерөнхийлөгч батлан тангарладаг. Шударгаар биелүүлнэ гэдэг нь аливаа нэг улстөрийн эсвэл гадны нөлөөнд авталгүйгээр, хувийн эсвэл намын ашиг сонирхолд хөтлөгдөлгүйгээр биелүүлнэ гэсэн үг. Шударга гэсэн үгний ард ямар нэгэн өөр ашиг сонирхол байх ёсгүй гэсэн үг. Гэтэл Х.Баттулга улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын баталгаа болсон ардчилал, хүний эрх, эрх чөлөө “хумигдаж”, “бие даасан” байдлаа алдаж, “гадны хамаарал” бүхий болсон мэтээр огт ор үндэсгүй зүйлийг нэг намын даргын сонгуульд зориулж олон нийтийн дунд суртал ухуулга хийж байгаа нь өөрөө эв нэгдлийг эвдээд зогсохгүй Үндсэн хуулиа дээдлэх үүргээ шударгаар биелүүлэхгүй байгаагийн илрэл юм

Х.Баттулгын энэ үйлдэл нь агуулгын хувьд Үндсэн хууль зөрчсөний зэрэгцээ хэлбэрийн хувьд ч Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхээ зөрчсөн. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33.3.-ийн заалтын дагуу “Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж” болно. Тэрнээс биш аль нэг намын гишүүдэд тусгайлан хандаж илгээлт уриа гаргах бүрэх эрх Үндсэн хуулиар олгогдоогүй. Тэгэхээр энэ хүн Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхээ бас зөрчлөө. Энэ ч бас түүнийг Ерөнхийлөгчөөс огцруулах үндэслэл болох учиртай. Х.Баттулга Үндсэн хууль зөрчөөд зогсохгүй “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай” хуулийг ч зөрчсөн байх магадлал маш өндөр байна. Тус хуулийн 29.1.7.- д “ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүнд, эсхүл сонгуульд оролцогч улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдсан илт худал мэдээлэл тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.” бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах ёстой. Х.Баттулга энэ гаргасан уриа мэдэгдэлдээ Монгол Улсын бүх намын нэр хүндэд халдсан.

Тэр дотроо АН-ын ч нэр хүндэд бүдүүлгээр халдсан. Тус намын даргын сонгуульд хэдэн хүн оролцох, ямар шүүлтүүртэй байх, тэр хүн нь ямар шалгуурт нийцсэн байх гээд нарийн намын зохион байгуулалтын асуудалд төрийн тэргүүн олны нүдэнд илтээр хутгалдаж байсан тохиолдол шинэ Монгол Улсын сүүлийн 30 жилийн түүхэнд байгаагүй. Намаас түдгэлзсэн Ерөнхийлөгч “бидэнд” ийм дарга хэрэгтэй байна гээд үүрэгдээд байгаа нь энэ нам гадны нөлөөгүйгээр даргаа хүртэл өөрөө сонгох чадваргүй болсон мэтээр намын нэр хүндэд халдсан хууль зөрчсөн явдал. Х.Баттулга УИХ, Засгийн газар, шүүх засаглал гээд Үндсэн хуульд заасан засаглалын бусад төлөөллийн нэр хүндэд халдаж илт худал мэдээлэл тараасан. Шүүх засаглалыг улстөрчдийн эрх мэдлээс салгах шаардлагатай гэдгийг Монгол Улсын иргэн болгон ойлгож байгаа. Тэр дотроо Ерөнхийлөгчийн байдаг ордны 3 дугаар давхарын зүүн жигүүрээс шүүхийн маргаан шийдээд байна шүү гээд бүр Хууль зүйн сайд нь УИХ-ын танхимд ил тодоор зарласан. Шүүхийн хуулийг тат гэж Ерөнхийлөгч дарамталсан гэж сайд бас албан ёсоор хэлсэн.

Энэ бүхнийг нотлох гэсэн юм шиг шинэ хууль үйлчилж эхлэх ёстой 3 дугаар сарын 1-ээс өрсөж 2 дугаар сарын 25-нд С.Соёмбо-Эрдэнэ гэгчийг Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчээр Х.Баттулга томилсон. С.Соёмбо-Эрдэнэ гэгч нь нөгөө Х.Баттулгын шалгагдаад байсан Шинэ төмөр замын хэргийг 40 сая төгрөгийн торгууль ногдуулж хаасан шүүгч. Ийм байдлыг таслан зогсоох ёстой гэдгийг ч олон нийт мэдэхийн дээдээр мэдэх болсон. Гэтэл УИХ-аас Ардчилсан намын гишүүдийн оролцоотой хийсэн шүүхийн тогтолцоог шинэчлэх асар чухал үр дагавартай ажлыг гутаан доромжилж бас л “нэг намын дарангуйлал тогтох нь гарцаагүй болж” байна хэмээн гүтгэлээ. Хууль хяналтын байгууллагад тогтоод байсан нэг хүний хууль бус нөлөөллийг арилгахад чиглэсэн шүүхийн энэ шинэчлэлийг Ардчилсан намын даргын сонгуультай шууд холбож энэ талаар “хүн бүр дотроо бодолтойгоор намын даргын сонгуульд оролцох нь чухал” гээд байгаа нь Х.Баттулга өөрөө төрийн ажил, намын ажлын заагийг огт ялгахаа байсны тод жишээ болж байна.

Үндсэн хуулийг дээдлэн сахиж, үүргээ шударгаар биелүүлэх ёстой хүн атлаа Засгийн газрын зүгээс зарчмын хатуу шаардлага тавьж ахиц дэвшил гаргаж буй Оюу Толгойн асуудлаарх яриа хэлэлцээг зориудаар мушгин гуйвуулж “гадны хөрөнгө оруулагч нартай үгсэн хуйвалдаж” , “иргэдийг хууран мэхлэж” “монголын баялгийг худалдах”, гадныхны “хяналтад шилжүүлэх”, “намынхаа дарангуйллыг бэхжүүлэх” зорилготой хэмээн Засгийн газрын нэр төр, алдар хүндэд дэндүү бүдүүлгээр халдаж ил тодоор гутаан доромжилсон байна. Х.Баттулга 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр өөрийн хамаарал бүхий хүнээр дамжуулан оффшор компанитай байсан нь баримтаар нотлогдож олон нийтэд ил болсон.

Энэ талаар огт хариу өгөхгүй байгаа Х.Баттулга “оффшорт нуусан мөнгө” 2016, 2020 оны “УИХ-ын сонгуулийн шууд үр дүн” гээд хүний толгойд оромгүй зүйл энэ уриа мэдэгдэлдээ бичээд байгаа нь энэ хүн өөрийн хууль зарчсөн үйлдлээ нуухын тулд юу ч хийж магадгүй гэдгийг харуулж байна. “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 29.2.4.-р заалтын дагуу 2017 оноос хойш оффшорт компани, хөрөнгөтэй байсан төрийн албан хаагчдыг “нийтийн албанаас халах” ёстой

Ерөнхийлөгч мөн адил хуулийн хариуцлага хүлээх ёстой. Шороо овоолсон 280 сая ам.доллар, хятадын компанид 250 сая ам.доллараар зарагдсан Төгрөг нуурын нүүрсний орд, Монголын хэд хэдэн банкийг дампууруулахдаа өөрөө уул уурхайн ордоор төлж барагдуулна хэмээн солонгосуудад баталгаа гаргаж өгсөн Номарангийн хэргийн 71 сая ам.доллар, Зам тээврийн сайд байхдаа Хөгжлийн банкнаас төмөр замын хуурамч ТЭЗҮ хийж завшсан 5.6 сая ам. доллар, Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд байхдаа Сайшандын аж үйлдвэрийн байгаль орчны үнэлгээ хийх нэрээр Хөгжлийн банкнаас завшсан 6 тэрбум төгрөг, Цэвэр түлш үйлдвэрлэнэ хэмээн улсаас завшсан 1 сая ам.доллар, Яармаг цогцолцор нэрээр улсаас аваад эргэн төлөөгүй 100 тэрбум төгрөг, нэг өдрийн тендер хийж дотор хувьчилж авсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэр… Хэвлэлээр бичигдээд олон жил болж байгаа Х.Баттулгын төсвийн хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал тоочиж дуусахгүй. Энэ жагсаалт шинээр “баяжиж” байгаа.

Их Майдар хотод улсын төсвийн 54 тэрбум төгрөг, хоёр дахин үнэ өртгийг нь нэмж хоёрдахь удаагаа улсын мөнгөөр барьж буй төмөр зам, нураад дуусч байгаа “шинэ сум”- ын барилгууд, төмөр зам барих нэрээр сэндийчсэн газрыг улсын төсвөөс нөхөн сэргээсэн зардал… Энэ бүх зүйл олны нүдэнд ил хэвлэлээр бичигдсээр л байна. Монгол Улсад хууль бүх хүнд ижил тэгш үйлчлэх ёстой. Нэг нь Ерөнхийлөгч учраас юу ч хийж болдог, нөгөө нь жирийн иргэн учраас төрийн хууль төмөр нүүрээ үзүүлдэг байх учиргүй. УИХ-ын хаврын чуулган удахгүй эхэлнэ. УИХ-ын дарга, гишүүд ээ! Монгол Улсын Ерөнхийлөгч гэдгээ одоо хүртэл ухаараагүй Х.Баттулгад хууль үйлчлэх үү?

Хуульч, доктор Б.Од-Эрдэнэ

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.