Үүрээр машин гаргая гэж залгаад гаргаж ирж а.мийг нь бүрэлгэсэн хэрэг гарлаа

Цагдаагийн ерөнхий газраас иргэдийг албаны эх сурвалжгүй худал ташаа мэдээлэлд итгэхгүй байхыг зөвлөж байна.

Тодруулбал, ‘Манай байрны залууг үүрээр машин гаргая гэж залгаад гаргаж ирж амийг нь бүрэлгэсэн хэрэг гарсан байна шүү. Утасны дугаараа бичиж үлдээх нь зөв ч юм уу аймаар нийгэм болжээ хүмүүс минь сэрэмжтэй байгаарай.’ гэсэн мэдээлэл худал гэлээ.

Цагдаагийн байгууллагаас ‘цахим хуудсанд мэдээ мэдээлэл, үзэл бодлоо нийтлэхдээ бусдад үнэн зөв мэдээллийг түгээдэг байхыг эрхэмлээрэй’ гэлээ

Latest articles

Related articles

spot_img