Нэгэн орон нутагт танхимаар хичээл эхэлсэн эхний өдөр нэгэн сумын сургуулийн 6 настай сурагч охин багшдаа ‘Бие засъя’ гэж хэлж чадалгүй өмдөндөө хүндэрч олон цаг суусан байна.
Учирыг нь асуухад багш нь өдрийн 3 цагт завсарлуулж Та нар битгий бааж шээнэ гээд орилоод байгаарай хэмээн шаарддаг гэнэ. Өмнө нь ч гэсэн олон удаа ингэж байсан учир охин багшаасаа айсан гэж хэлж байлаа.
Багш нь түүнийг ганцааранг нь коридорт зогсоосон бөгөөд хажуугаар нь өнгөрсөн хүүхдүүд шоолсон гэнэ. Анх мөн сургуульд орохдоо ам нь цангаж гэртээ ирдэг байжээ. Их ус уувал шээс хүрнэ, ангиас гарвал загнуулна гэдэг байна байна. Сурагч охин тэр өдрөөс хойш ичсэндээ сургуульдаа явах дургүй болсон гэж гэрийнхэн нь хэлж байлаа.
Бага насны хүүхдийг багаас нь нийгэмшүүлж соён гэгээрүүлэх нь багшийн үүрэг. Багаас нь зааж зөвлөж сурган хүмүүжүүлэх хэрэгтэй байдаг. Дан ганц хичээлийг нь олон цагаар орохоосоо гадна хүүхдүүдийнхээ хувь хүн талаас нь хөгжүүлж дарамт шахалтгүй сайн сургаж чадвал Багш та ирээдүйн өндөр мэдлэг боловсролтой түүчээг бэлдэж байгаа л гэсэн ойлголт шүү дээ.













