Германд ажиллаж aмьдaрдaг MOHГОЛ бүсгүй Берлины хaмгийн тoм эмнэлэгт коронавирусийн халдвар aвсaн өвчтөнүүдийг aсaрч, сувилaхaaр бoлжээ. Тэрээр гурвaн жил гаруй тус улсад сувилагчаар ажиллаж бaйгaa юм бaйнa. Түүний нэрийг Хөвсгөлөө гэдэг. Тангараг өргөсөн эмч, сувилагч нар энэ дэлхийн итгэл найдвар билээ.
Тэрбээр “Нэгэн Монгол бүсгүй биологийн дайн гэгдээд байгаа Корона– д Герман улсад дайлаар мордсон нь гэдэг дээрээ тавьчхаад сууж байх жишээний уйлах ч биш инээх ч биш юм болж байна даа. Дэлхийд тэргүүлэгч ХБНГУ-ын эрүүл мэндийн салбарт хөл тавиад 3.6 жил хугацаа өнгөрлөө. Өөрийнхөө хэмжээнд хичээж овоо л мэдлэг чадвар цуглуулах, энэ хатуужил, тэвчээр, зориг,золиос шаардсан. Энэ салбарт болон Дэлхийн бүх улсад хүлээн зөвшөөрөгдсөн лицензтэй нэгэн болсон байдаг юм.
Хоёр хоногийн өмнө санаанд оромгүй, багтамгүй нэг ажлын томилолт авсан нь: Бeрлин хотод Корона–ын халдвар авсан өвчтөнүүдийн дагнан эмчлэх болсон Халдварт тасагт асарч сувилах сэргээн засах – гар биe оролцон ажиллах! Эмнэлгийн зүгээс хамгаалалтын хувцас хунар бүх зүйл хангагдсан, санаа зоволтгүй гэж намайг тайвшрууллаа.
Анхны мэдрэмж: Маш их айж хүлээн авлаа. Шок. За бүр уйлж үзлээ. Дахиад бодож үзлээ. Өөрийгөө сонсоод үзлээ. Дотоод хүн маань жаахан айдастай ч үзээд алдаа л гээд байна. Бас сониуч зан маань, бас дайчин зан маань хөдлөөд л байна. За тэгээд л шийдвэрээ гаргалаа. Маргаашаас Би Корона–ын талбарт нэвтэрч үзмээр санагдаж байна. Бас бодит байдалтай танилцаж, нүүр тулж үзьe гэж бодлоо. Мэдээж айдас маань байсаар байгаа ч миний сувилагчийн мэргэжил энэ хатуу давлагааг, сорилтыг мэдрэхгүй, харахгүй байна гэдэг харамсалтай санагдаж байна. Дүрэлзэж байгаа гал руу үсрэх гээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа ч минийхээ төлөө залбирч байгаарай. Та нар минь надад зориг, бас урам хайрлаарай. Бас бүү хий боль гэвэл бас сонсоно, хүлээж авна. Бас болино. Мэдээж хамгаалалтын хувцас хунар бүх хангалтгүй санагдвал бас шууд татгалзана гэж бодож байгаа. Байдал таалагдвал, аюул бага байвал дуустал нь зүтгэнэ дээ. Уул нь миний ажилладаг мэс заслын тасаг. Манай тасаг хаагдсан, мэс заслууд тодорхой бус хугацаагаар хойшлогдсон. Тасгийн эрхлэгч болон бусад архаг акулуудтайгаа мөр зэрэгцэн Бeрлин хотод Корона вирусийн халдвар авсан иргэдэд Монгол улсынхаа нэрээр овоглон эмчилгээ, сувилгаа үзүүлэх боломж олдсонд нэг талаасаа олзуурхаж, бахархах сэтгэгдэл өвөрлөөд ханцуйгаа шамлаад орохоор шийдлээ. Давахгүй гэсэн даваагаараа хэд ч давах гээд яваад байгаам энэ хүүхэн бүү мэд. Маргаашаас тэгээд хэчнээн хүнтэй ч харьцаанд орох гээд байгаан бүү мэд. Наддаа, амжилт, бас хүч хайрлаарай хэмээжээ.














amjilt hysie, Mongol bysgyi hysvel bygdig chadnaa👌😁
Manai duug nergui gedeg ungar ulsad ulsiin emnelegt suvilagch xiideg bas shaardlagatai bol koronovirustai tulsldaxad belen uuregt ajlaa xiin bgaa ta nar mini chadnaa
Чи чаднаа бүсгүй минь Эрчтэй хүчтэй омголон Зоригтой зорилготой монгол хүнд чадахгүй зүйл гэж үгүй Хичээгээрэй бас болгоомж сэрэмжээ алдаж болохгүй шүү Амжилт хүсье Энэ зууны баатар хатан зоригт бүсгүй минь чи чадна
Hamgaalaltaa sain hiigeerei.
chi chadna zorigtoi.setgeltei.bolgoomjtoi baihad alzahgui ee.Amjilt
Амжилт хүсье хамгаалалтаа сайн хийж байгаарай . Хүрэн уулс нь түшиж Хөх тэнгэр нь харж ивээж байгаа.
.
France Lyon hotiin emnelegt bas neg suvilagch mongol busgui bga shuu ta nartaa amjilt husiy
Baharhaj baina..zorigtoi huuhen baina..chi chadnaa..chadaad ene buh yum duusahad bi chadlaa gej hashgaraarai
Amjilt mongol busguichuud zorigtoi shu
Amjilt mongol busguichuud zorigtoi shu
Moнгол охин дүү миньбиеэ бодоорой монгол нутаг чинь чамаайг түшнэ.
Хүүхдүүд минь Герман улсад амьдардаг.Тэгэхээр аль болох бүгдийг нь эмчлэхэд өөрийгөө гамтай өрөөлийг үтэр түргэнэ эдгээхэд туслалцаарай
Амжилт хүсье чаднаа охин минь монгол хүний эрч хүч зориг тэвчээр ялнаа Мөнх хөх тэнгэр ивээх болттугай
монгол бүсгүйчүүд ямар их чадвартай энэрэнгүй сэтгэлтэй ажилсаг байдгийг хөгшин европчуудийг алмайрч гайхтал бас биширч хүндэтгэтэл ажиллаж харуулаарай. харин өөрийгөө эрсдэлээс сайн хамгаалдаг юм шүү. тэнгэр их заяа чинь тэнүүн сайхан нутаг чинь харж хагаалах болно.
Чаднаа монгол хүний зохимог хүчтэй зан бүхнийг хамгаална шийдвэртээ бүү эргэлз бурхан ивээг
Монгол хүн ийм л схан сэтгэлтэй чи чадна монголын тэнгэр чамайг ивээх болтугай монгол бүсгүйн нэгэн схан сэтгэлийн үзүүр болсон чамдаа эрүүл энхийг ажлын амжилт хүсье урагшаа
Hatan zorigt daichin bvsgvi mini chi chadnaa eh orni chini tenger yyl ys chamaig harna.Amjilt hvsie bas bie bodooroi.myndagaa
Үзүүлээд өгдөө бүсгүй минь
Iim saihan buyantai mergejil ezemshsen hun yundaa aihav.Chi chadnaa.Amjilt.
Сайхан мэргэжил эзэмшсэн.чингис хааны үр сад монгол бүсгүй минь чи чаднаа чиний төлөө монголын бүх ард түмэн залбирч.бүх ээжүүд цайныхаа дээжийг өргөнө. Би сувилагч мэргэжлээр 36 жил ажилласан миний аав эмнэлэгийнхэнийг цагаан халад нь,цэргийнхэнийг толгой дээрхи төрийн сүлд өршөөдөг юм гэж хэлдэг байсан.энэ үнэн шүү.их ажлынхаа дараа монголынхоо нэрийг дэлхийд мандуулаад эх орондоо ирэхийг олон олон ээжүүдийн өмнөөс хүсье. Сайхан мэргэжилтэй монгол бүсгүй минь чи чаднаа.
Монгол хүн гэдгээрээ бахархаж Монголынхоо нэрийг өндөрт өргөөрөй Амжилт хүсье
Тэнгэрлэг заяат монгол аав ээжийн энхрий охин минь бүү шантар ЭМЯ эрдэмтэн багш нараасаа зөвөлгөө сайн аваарай Охин минь чи тэдний үндэслүүлж ургуулсан нандин цэцэг шүү чи ЧАДНАА
монгол эх орон нутгийн чинь уул ус харсан тэнгэр нь чамайг өргөөл явна шүү амжилт
Amjilt husey.
Бүсгүй чамд амжилт хүсье !. Тэнд ажиллах хугацаандаа дандаа шөлтэй халуун хоол идэж , халуун унд хэрэглээрэй. Энэ нь нэг талаасах дархлааг чинь дэмжинэ , нөгөа талаас ядрахаас хаигаална. Чаддагсан бол аарц, чацарганаа хэрэглэвэл зүгээрсэн. Тэгээд ” Эр хүн зоригтой бол чоно чацга алдана ” гэдэгчлэн сэтгэлийн хаттай, эрүүл ахуйн дэгламээ сайн баривал давах л болно. Бүсгүй чамдаа дахин амжилт хүсье !. Монгол хүний тэвчээр, ухаан чамаас гарна гэдэгт итгэж байна. Монголын минь хөх тэнгэр чамайг ивээг !.
Amjilt husye bie sain bodooroi
Чи чаднаа бүсгүй минь.Амжилт.
Сайнуу найз минь хамгаалалтын хувцас хэрэгсэлээ сайн өмсөөрэй чамдаа амжилт хүсье. Мөн биеэ сайн бодож амарч хоол ундаа сайн идэж дархлаагаа сайн дэмжиж байгаарай
chi chadnaa .hamgiin gol ni uuriiguu sain hamgaalah .
Сайнуу найз минь хамгаалалтын хувцас хэрэгсэлээ сайн өмсөөрэй чамдаа амжилт хүсье. Мөн биеэ сайн бодож амарч хоол ундаа сайн идэж дархлаагаа сайн дэмжиж байгаарай
Bi emlegiin mergejilgui c gesen xun xeregtei bol tuslaxad belen shuu (juch germaand amidardag)
Чи чаднаа. Чамайг олон хүмүүс дэмжиж байгаа.
Ямар мундаг сайхан сэтгэлтэй огоомор гайхмшигтай энэрэнгуй оровчхон бусгуй вэ? Гаргасан шийдвэр, оргосон тангарагтаа унэнч таныг бухий л газарт БУРХАН хамгаалтандаа аваг гэж ероое!
Амжилт хүсье
Чи минь чаднаа сайхан монгол охин минь.Хмагаалалтаа сайн хийгээрэй. Амжилт
Сувилагч бүсгүй минь. Яг одоо тэр эмнэлэгрүү очоогүй байгаа бол дахиж нэг бодож үзээрэй. Тэнд тэд олуул хүний нутагт чи ганцаар. Ард чинь ар гэр хайртай бүхэн чинь байгаа тэдний төлөө эрсдэл гаргаж байгаа биш биз дэ харин ч тэднийгээ сэтгэлийн шаналал бас өвчний эрсдэлд оруулж байгаа хэрэг. Eвропууд Ази хүнийг үзэхгүй байна гэсэн. Хар муу санасан хүн ч гарч магадгүй. Өндөр эрсдэлтэй тул дахиж бодож үзэхийг санал болгож байна. Эмч хүн өөр газарт ч үүргээ биeлүүлж хүний алтан амны төлөө тэмцэж болно. Бид цөөхүүлээ бидэнд илүү гарсан амь байхгүй.
Сайнуу дүү минь залуу насны эрч хүчээр чи бүхнийг даван туулж ялалтын тугаа мандуулсаар гарч ирэх болно
Монгол ген, чадвар, энэрэх нигүүлсэнгүй сэтгэл, өргөсөн тангарагийг чинь Тэнгэр харж байгаа зоригтой зорилготой дүү минь урагшаа.
анхаарал болгоомж хэзээ ч буруудахгүй шүү сэрэмжтэй л байгаарай моннол улсынхаа нэрийг гаргах гэж зүтгээд яах вэ тэртээ тэргүй дэлхий нийт сөхөрч байна за амжилт хүсэе
Amjilt huse. Biee sain bodooroi. Hamgaalah hubtsasaa sain omsdog yum shuuu.
Hatan zorigt bvsgvidee amjilt hvsie seremjee aldaj bolohgvi shvv
Хамгаалах хэрэгсэл нь аль найдвартай бна гэдгийг сайн шалгаарай нутгийн чинь уул ус түмний чинь сайхан сэтгэл түшиг
Woow ldaa. Delhiid Ayul tulgarahad iim superman-uud bdgt uneheer bayrlaj talarhaad barahgui nee.
😍😍 Udahgui ene virus in tarhalt duusch amar Taiwan tsag ireh boltugai
koronag mongol emegtein tuslamjtai ylna gd uzmerch tegeed bsan unenii ortoi bj magad l ym bna .
Тэнгэрлэг ард түмэнчин сүүгээ өргөн залбарах болно биеийнхээ тархлааг сайн дэмжин зоригтоогоор ороод үз чи чаднаа амжилт,амжилт,амжилт
Тэнгэрлэг ард түмэнчин сүүгээ өргөн залбарах болно биеийнхээ тархлааг сайн дэмжин зоригтоогоор ороод үз чи чаднаа амжилт,амжилт,амжилт
tengerlig mongol bvsgvin zorig bvhniig ylnaa. amjilt. minii mongolchuud haana ch yvsan chadvarlag zorigtoi daichin. chi chadnaa bvsgvi mini
амжилт.охин минь
Берлинд их эмчээр ажилладаг монгол бусгуй бас байгаа одно бас л голомтон дээр нь ажиллаж байгаа
амжилт хүсьеэ. Биеэ бодоорой хамгаалалтын хувцасаа сайн зөв хэрэглээрэй. Зоригтой байгаарай.Ажил амралтаа сайн зохицуулаарай. Хоолоо сайн идэж байгаарай
Өөрийгөө хамгаалах талаар цаг ямагт бодож байгаарай.монгол бүсгүйн ухаан дайчин чадвар мэргэжлийн чадвараа германы ард түмэнд гайхуулаарай аижилт хүсье
Наад муусаан цагаан чөтгөрүүдэд Ази хүн тэр дундаа монгол хүний ур чадвар ухаан чадлийг үзүүлээд өг. Монгол төрийн далбаагаа энгэртээ заавал зүүгээрэй өөрийг чинь бүрэн хамгаалана шүү
Saihan Mongol oron chini huleej baina. Ohin mini biee hamgaalj baigaarai.
Amjilthusie
эрсдэлгүй ажиллаа гэж бодход энгийн үед ажилласнаас өндөр цалин амлсан бол үзээд алд.
Чадхийн юм чинь амжилт