УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн төрсөн хүү Баярсайханы Энхмөрөн гэх 26 настай залуу 2021 оны нэгдүгээр сард ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар томилогджээ.

Б.Энхмөрөнгийн очсон дээрх албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д заагдсан Төрийн захиргааны албан тушаалын “ахлах түшмэл” гэх ангилал зэрэглэлд багтдаг учир тус албан тушаалд “төрийн албанд наймаас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэдэг шалгуурыг хангасан хүн л томилогдох хуулийн заалттай аж.
Төрийн албанын тухай хуулийн 23-р зүйл…

Гэтэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн төрсөн хүү Б.Энхмөрөн төрийн албанд ажилласан туршлага гэх зүйлгүйн зэрэгцээ наанадаж төрийн албаны шалгалт өгөөгүй мөртлөө шууд газрын дарга болсон нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна.
Сүүлийн жилүүдэд төрийн өндөр албан тушаал хашиж буй хүмүүс өөрсдийнхөө хүүхдүүдийг төрийн болон нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд дэвшүүлж, томилуулах замаар угсаа залгуулдаг “мода” дэлгэрсэн. Тэрхүү жишгийн дагуу УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төрийн захиргааны албан тушаалын ахлах түшмэлийн ангилал зэрэглэлд тавигдах наад захын шалгуурыг хангахгүй, төрийн албаны шалгалт өгөөгүй хүүхдээ ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын дарга болгоод байна.

Б.Энхмөрөн дарга АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, “Баясгалантай дэлхий” эмнэлэгтэй худалдан авах ажиллагааны гэрээ байгуулж буй байдал.













