Өнөөдөр ЭМЯ-ны ээлжит мэдээллээр Kopoнaвиpycийн халдварын 80 тохиолдол илэрч, нийслэл хот бүхэлдээ халдварын голомт болсон талаар мэдээлсэн. Тэгвэл энэхүү мэдээллээс хойш нийт 66 тохиолдол бүртгэгдээд байна. Тэдгээрийн ойрын болон дам хавьтлуудыг тогтоохоор ажиллаж байгаа аж. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Төрийн ордонд халдвар илэрч, баруун, зүүн жигүүрийг тусгаарлалтад аваад байна.













