www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Хоёр талд “АРДЧИЛСАН НАМ” даргын сунгаанд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулсаар…

admin by admin
2021-03-11
in УЛС ТӨР
0
Хоёр талд “АРДЧИЛСАН НАМ” даргын сунгаанд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулсаар…
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Ардчилсан нам өнөөдөр 2 талд намын даргын сунгаагаа зарлаж хөл толгой нь мэдэгдэхгүй болтол гишүүд дэмжигчдээ төөрөгдүүлэв.

Нэг талд УИХ-ын гишүүн Ц.Туваан тэргүүтэй нөхдүүд Соёлын төв өргөөнд ҮБХ-аа танхимын болон цахим гэсэн хосолсон хувилбараар хийж намын даргын сунгаанд нэрээ баталгаажуулсан нэрсийг зарлав.

Нийт 16 горилогчид нэрээ дэвшүүлснээс 4 нэр дэвшигч тунаж үлдсэн байна. Үүнд, Даваахүүгийн Пүрэвдаваа, Одонгийн Цогтгэрэл, Отгондаваагийн Амартүвшин, Сүхбаатарын Эрдэнэболд нар намын даргад өрсөлдөхөө илэрхийлэн материалаа өгч өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан аваад байгаа бол ….

Нөгөө талд УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс аймаг, дүүрэг, нийслэлийн намын даргад нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авцгааж байлаа. Тэд албан ёсоор намын даргын сунгаанд оролцогчдын нэрсийг 19, 20-ны өдрүүдэд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авна гэдгээ мэдэгдээд байгаа.

Гаднаас нь харж байгаа жирийн иргэд битгий хэл намын гишүүд нь юу болоод байгааг мэдэхгүй толгой нь эргэчихсэн явна. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулсан энэ үед хөнжил дотроо хөлөө жийлцэх нь МАН-д ашигтайгаар эргэж магадгүй юм.

Уг нь ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө хоорондоо эвээ олж шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг авирлахгүй байвал тус намаас нэр дэвшигчид давуу тал бий болох юм. Гэвч түмний өмнө тамга, тэмдгээ булаацалдсаар ерөнхийлөгчийн сонгуультай золгох бололтой.

Жирийн гишүүд, дэмжигчид хэнд нь итгэх вэ?

Эх сурвалж: https://mass.mn/n/69222

Post Views: 482
Previous Post

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү арын хаалгаар дарга болсон гэв үү?

Next Post

Шуурхай: 11 цагийн мэдээллээс хойш 66 тохиолдол бүртгэгдэж Төрийн ордоныг тусгаарлалтад авлаа

Next Post
Шуурхай: 11 цагийн мэдээллээс хойш 66 тохиолдол бүртгэгдэж Төрийн ордоныг тусгаарлалтад авлаа

Шуурхай: 11 цагийн мэдээллээс хойш 66 тохиолдол бүртгэгдэж Төрийн ордоныг тусгаарлалтад авлаа

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.