Төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн хамаарал бүхий хүмүүсийг төрийн албанд ав өврийн хаалга ашиглан оруулах нь бараг л хэвийн үзэгдэл болсон. Энэ жишгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тойрсонгүй.
Түүний хүү Б.Энхмөрөн 2021 оны нэгдүгээр сард ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар томилогдсон байна. Уг албан тушаал Төрийн албанд наймаас доошгүй жил ажилласан, үүнээс дэд түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх шаардлагыг тавьдаг. Гэтэл дээрх шаардлагын нэгийг ч хангаагүй Төрийн түшээгийн хүү даргын албанд тушаалд сууж чадсан нь анхаарал татахгүй байхын аргагүй. Нөгөө төрийн албаны шатлан дэвших зарчим энэ тэрийн тухай бүр яриад ч хэрэггүй.

Үүн дээр нэмэгдээд мэдээллийн сайтуудаар нэгэн баримт цацагдсан байна. Бүр тодруулбал, эрхэм гишүүний хүү Төрийн албаны шалгалтаа маргааш өгөх товтой байгаа юм. Нэг үгээр Төрийн албаны шалгалтаа ч өгөөгүй М.Оюунчимэг гишүүний хүү даргын албан тушаалд очсон гэсэн үг.
Эх сурвалж: Paparazzi.mn













