Сингапур дахь Мoнгoлын Элчин сaйдын яaмны бaйрaнд “COVID-19”-ийн халдвар гарлаа

Мoнгoл Улсaaс Сингaпур Улсaд суугaa Элчин сaйдын яaмны бaйрлaн үйл ажиллагаа явуулдаг “Parkview Square” барилгад коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгджээ.

Уг барилгад яаралтай халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа тул энэ сарын 1-3-ны өдрүүдэд яамны байранд ирэхгүй байхыг Элчин сайдын яамнаас хүссэн байна.

Харин энэ хугацаанд консулын үйлчилгээг цахимаар үзүүлэхээр болжээ. Та бүхэн итгэмжлэл, тодорхойлолт зэрэг үйлчилгээг авах хүсэлтээ [email protected] хаягт илгээнэ үү. Бусад үйлчилгээний талаар, мөн аливаа заавар, зөвлөгөөг ЭСЯ-ны шуурхай утас 65-83534563 болон Facebook хуудсаар дамжуулан авч болно.

Latest articles

Related articles

spot_img