‘Хурд’-ынхны хамгийн том ах Ганболд нь жинхэнэ авъяасын уурхай байсан бөгөөд тэрбээр алдарт ‘Цэргийн бодол’ дууг анхлан зохиож дуулсан хүн.
Ганболдын дүү Ганбаяр, Төмөрцог, Отгонбаяр, Отгонбаатар, Мөнхбат, Дэрмээ нар Монголын рок попын ертөнцөнд Хурд, Чоно гэсэн нэрийн дор нэгдээд өөрийн гэсэн өнгө аястай.
Хурдын ахан дүүсийн ганц эмэгтэй Байгальмаагийн хүү Буяннэмэх гэж сайн дуулдаг залуу гарч ирээд байгаа. Авъяасыг угаасаа өнгөгүй зүйл гэдэг. Чухамхүү түүнийг хэрэглэсэн цагт л өнгө будгийг олж авдаг. Аялгуу зохиодог, хөгжим тоглодог, сайхан дуулдаг гээд бүхий л авъяасыг Янжинлхам бурхан энэ гэр бүлд харамгүй хайрлажээ. Тийм ч учраас энэ гэр бүлээс Ганбаяр, Отгонбаяр, Цогоо гээд ах дүү гурван гавъяат төрж гарлаа. Монголын эстрад урлагийн түүхэнд бол ховорхон тохиолдол шүү.

1993 оноос энэ бүрэлдэхүүнээрээ тоглож эхэлсэн нь өнөөдрийг хүртэл оршин тогтнох эхлэлийг тавьсан гэдэг.
Тэдний нэг бол алдарт Хурд хамтлагийн гитарчин, Монгол Улсын гавъяат жүжигчин Д.Отгонбаяр юм. Бидэнд Voice шоугаар илүү танигдсан. Ах дүүсээрээ нэгдэн Хурд хэмээх хамтлагийг хөл дээр нь босгосон түүх 1987 оноос эхлэлтэй.

Төмөр замын вагон депогийн ажилчин залуусаас бүрдсэн тус хамтлаг анхны хэдэн жилдээ нэг их газар аваагүй гэдэг. Хуульч бүсгүйг амьдралын ханиар сонгосон тэрээр эхнэртэйгээ гудамжинд алхаж байгаад анх танилцаж байжээ. Ийнхүү Чи минь байгаа болохоор дууны эзэн бүсгүй тодорсон гэдэг.














