Sweetymotion нь Болороо, Сарнай, Сүндэрээ гурваас бүрэлдсэн Монголын охидын поп/R&B хамтлаг бөгөөд хуучин гишүүн Солонгоогийн хамт Emotion нэрээрээ ард түмэндээ танил болсон юм. SweetYmotion-ий охидын үерхэл, нөхөрлөл Хөгжим Бүжгийн Коллежид анх элсэн орсон үеэс буюу 7 настайгаас нь эхэлсэн байна. Сарнай, Болороо хоёр төгөлдөр хуур, Сүндэрээ хийл хөгжимд тус тус шамдан суралцаж байсан ба тэдний гаргасан дуу болгон нь Монголын сонсогчдын чихийг нь одоо ч хэр нь баясгадаг уран бүтээлч хамтлаг юм.
Тэгвэл саяхан хамтлагийн дуучин Ц.Сарнай Монголын эмэгтэйчүүдийн холбоо ажил хөдөлмөр, үйлс бүтээлээрээ манлайлж буй шилдэг залуусын төлөөлөл болох ХСҮТ-ийн цээжний хөндийн мэс засалч Б.Одбаяр болон хамтлагийн дуучин Ц.Сарнай нарыг нийгэмд болон залууст зөв үлгэр дуурайлал үзүүлэх онцгой нөлөөтэй гэж үзэн Соёлыг түгээгчээр батламжиллаа.

Соёлыг түгээгчид нийгмийн хариуцлагын хүрээнд өсвөр үеийнхэнд зөв үлгэрлэл, манлайллыг үүүзүүлэх, эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй нийгмийн сайн сайхны төлөөх нөлөөллийн арга хэмжээг дэмжин, хамтарч ажиллах юм.













