Зимбабвен Эрүүл мэндийн сайд БНХАУ-ын белгэвч үйлдвэрийн компаниас Д.О.Х-оос сэргийлэхэд зориулж буцалтгүй тусламжаар нийлүүлсэн бэлгэвч улсынх нь хүн амд хэтэрхий жижигдэж байгаа тухай мэдэгджээ.

“Африк тив ялангуяа африкийн өмнөд хэсэгт белгевч хэрэглээгүйн улмаас Д.О.Х-ын халдварын тохиолдол өндөр байдаг. Манай улсад Хятадын зүгээс байгуулсан гэрээ ёсоор белгевч тараадаг. Гэхдээ БНХАУ-ын үйлдвэрээс нийлүүлж буй белгевчний хэмжээ хэтэрхий жижиг байна. Хятад болон африк тивийн хүмүүсийн биологийн бүтэц өөр. Цаашид энэ талаар анхаарах ёстой” гэж Зимбабве улсын Эрүүл мэндийн сайд Давид Париренятва ярьсан байна.

Түүнчлэн Зимбабве улсад белгевчний үйлдвэрийн салбар нэгж барьж, дотоодоос ажиллах хүч нийлүүлэх боломжтой эсэхийг Хятадын засаг захиргаанаас асуугаад байна. “Бээжин Дасиань” нэртэй белгевчний компани Зимбабве улсын Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд үндэслэн илүү том хэмжээтэй бeлгeвч үйлдвэрлэнэ гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Зимбабве улс нь Х.Д.Х.В/Д.О.Х-ын халдвараараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд тус улсын насанд хүрсэн нийт хүн амын 13.5 хувь нь X.Д.Х.В/Д,О.Х-ын в.ирустэй гэх судалгаа гарсан байна. Дэлхийд белгевч импортлогч орнуудыг тэргүүлдэг энэ улсад БНХАУ, Америк, Финланд зэрэг улсын үйлдвэрүүд белгевч нийлүүлдэг юм. Зимбабве улс жилд гурван тэрбум белгевч хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.













