Реппер Rokiy Bay буюу Пуужин Баяраа уран бүтээл туурьваагүй удаж байгаа нэгэн. Фенүүд нь түүнийг шинэхэн уран бүтээлээрээ гэнэтийн бэлэг барина хэмээн тэсэн ядан хүлээж суугаа нь үнэн.
ОННЦ ДҮМД цувралаараа Монголчуудад анимэйшин түвшинд цоо шинэ салхийг оруулж ирсэн тэрбээр хамгийн сүүлд FRAGILE нэртэй цахим тоглоом зохион бүтээж дэлхийд цацаад амжсан гээд тунчиг завгүй гялалзаж яваа нэгэн юм.
Гэр бүл зохиогоод хоёр ч хүүхдийн аав болсон тэрээр аз жаргалтай амьдарч байна. Гэр бүл ялангуяа хүүхэдтэй болсноосоо хойш түүний амьдралд онц өөрчлөлтүүд гарч эхэлсэн байна. Тэрбээр спортоор хичээллэж өөртөө эрүүл амьдралын хэв маягийг бий болгон дасгал хөдөлгөөнийг тогтмол ихээр хийх болсон гэнэ.

Олон жил тамхи татаж байсан реппер залуу маань тамхинаас бүр мөсөн гарсан талаараа ийнхүү ярьсан байна. ‘Би хүүхэдтэй болоод тамхинаас бүр мөсөн гарсан. Хэзээ гарсанаа ч санахгүй байна. Ямар ч хүсэлгүй, уруу татагдах зүйл надад байхгүй байна хамгийн гол нөлөөлсөн зүйл маань охин минь юм. Учир нь гэвэл миний охин том болоод найз залуутай болно тэр залууг нь шалгамаар байна. Аль болох хажууд нь хайрлаад л хамгаалаад л урт удаан хугацааг хамт өнгөрөөхийг хүсч байна. Таван жил ч гэсэн хамт байвал надад гоё байна. Анхнаасаа ийм бодолтой тамхинаас гарсан болохоор одоо надад ямар хүсэх шаардлага бодол ч байдаггүй’ хэмээжээ.













