Ойрын өдрүүдэд Нийслэлд халдварын тоо ихээр нэмэгдэх болсон. Тэрбээр Эрүүл мэндийн ажилтнууд дундах өвчлөл нэмэгдэж байна. Төв аймаг, Завхан аймгуудад шинээр голомт бүртгэгдээд байна. Kopoнавируст халдвартай эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн биеийн байдал хүндэрч хүнд нэн хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж нас баралт бүртгэгдэж байна. Халдварын тархалтыг илэрхийлдэг тоон үзүүлэлтүүд бүгд өссөн дүнтэй байгаад байна.
Иймээс зарим зүйлийг ЭМЯ-наас ард иргэдэд анхааруллаа. Үүнд:
- Голомт гэдэг үгэнд хэвлэл мэдээллийнхэн ард иргэдэд битгий их анхаарал хандуулаачээ. Тархалтын байдлаас харахад Улаанбаатар хотод халдвар авах эрсдэлгүй нэг ч дүүрэг, хороо, байр, гудамж байхгүй.
- Халдвар тархах гол зам нь агаар дусал юм. Цаг тутамд цонхоо онгойлгож агаар сэлгэлтийг хийх хэрэгтэй.
- Хавьтал болсон хүмүүс шинжилгээний хариу гартлаа ажлын байр, машин дотроо тусгаарлах шаардлагатай.

