2021 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. УИХ шинэ оны өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсан бөгөөд одоогоор аль нам хэнийг дэвшүүлэх вэ гэдэг улс төрийн хүрээнд анхаарал татсан сэдэв.
Ардчилсан намын даргад өрсөлдөх нэр дэвшигчид дэнчингийн мөнгө босгох шаардлага үүсээд буй. Сунгаанд 19 хүн өрсөлдөхөөр материалаа өгөхөд тус намын Дотоод сонгуулийн хороо өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, мөн П.Галиндэв хоёрыг хасч, О.Алтангэрэл нэрээ татсанаар 16 хүн үлдсэн билээ. Тэд тус бүрдээ өнөөдрийн 17.00 цагаас урьтаж, 90 сая төгрөг босгох шаардлагатай. Одоогоор нэр дэвшигчдээс хамгийн амжилттай дэнчингээ босгож байгаа нь Соёл, спортын сайд асан Ц.Оюунгэрэл болж байна. Тэрээр Твиттер хуудсандаа
2021 оны 3 сарын 9-ний 17:00 цагтаа багтаад тодорхойлолтоо Дотоод Сонгуулийн Хороонд Имейлээр илгээлээ. Ингэхдээ боломж олгосон 780 хандивлагчиддаа дахин гүнээ талархал илэрхийлсэн юм.

