АНУ-ын Өвчин хянах, урьдчилан сэргийлэх төвөөс kopoнaвиpycийн эсрэг вакцинаа бүрэн хийлгэсэн буюу 2 тунгийн тарилга тариулсан хүмүүсийг амьдралын хэвийн байдалдаа эргэн орж болно гэж мэдэгджээ.
Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд даваа гарагт болсон Цагаан ордны kopoнaвиpycийн ажлын хэсгийн шуурхай зөвлөгөөн дээр аюулгүй ажиллагааны шинэ удирдамжийг гаргаж байгаагаа зарлав.
Вакцины эцсийн тунг хийлгэснээс хойш 2 долоо хоногийн дараа тухайн хүнд хамгаалалт үүсдэг гэж үздэг бөгөөд бүрэн вакцин хийлгэсэн хүн дараах зөвлөмжүүдийг дагаж болох аж.
Үүнд:
- Нийгмийн зайнаас ангид бусад бүрэн вакцин хийлгэсэн хүмүүстэй дотор орчинд амны хаалтгүй харьцах
- Хорио цээрийн дэглэмд хамрагдахгүй байх
- Вакцин хийлгээгүй болон эрсдэл багатай хүмүүстэй ойр зайнаас харьцах зэрэг багтах гэнэ.
Эрүүл мэндийн Ахлах зөвлөх Энди Славитт сэтгүүлчдэд ‘Бид kopoнaвиpycээс цааш дэлхий ертөнц ямархуу дүр төрхтэй байгааг тодорхойлж эхэлсэн. Илүү олон хүмүүс вакцинд хамрагдахын хэрээр хориг тавигдах үйл ажиллагааны жагсаалт улам бүр нэмэгдсээр байх болно’ гэв.
АНУ-д өнөөдрийн байдлаар 30 сая хүн вакцин хийлгэсэн байгаа ч нийт хүн амын 90% нь дархлаажуулалтад хамрагдсан тохиолдолд нийтийн аюулгүй байдал тогтсон гэж үзэх болохыг мөн онцолсон байна.













