Монгол залуу АНУ-д хошой аварга боллоо

Арслан клубээс спортын гараагаа эхэлж байсан ба ОУХМ Ц.Гантөгс, спортын мастер И.Моломжамц нараар удирдуулан чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн Б.Бат-Эрдэнэ гэх залуу Небраска муж улсын Грит хотын Доан коллежийн гуравдугаар курсын оюутан. Тэрээр УАШТ-нээс алт, мөнгө, хүрэл медаль, өсвөр үеийн зэс хошой хүрэл медаль хүртэж байсан.

Б.Бат-Эрдэнэ нь АНУ-ын их дээд сургууль, коллежийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд өнгөрсөн жил мөн адил тэргүүлсэн бөгөөд ийнхүү хошой аварга болоод байна.

Latest articles

Related articles

spot_img