Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр Засгийн газар зэлжит бусаар хуралдан С.Зоригийн хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Т.Чимгээ нарын хэргийг шүүн таслах явцад эрхийг нь зөрчиж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй баримттай танилцсан.
Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 401 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Т.Чимгээтэй уулзлаа. Үүний дараагаар Ерөнхий сайд сэтгүүлчдэд хэлэхдээ:
‘Б.Баасанцогт гэдэг хүний өөрийнх нь компьютерээс ял төлөвлөсөн байж болзошгүй нотлох баримт гарч ирсэн. Үүн дотор С.Зоригийн хэрэгтэй холбоотой удаашруулах, өмнө нь шүүх дээр байсан зарим хэргүүдийг Б.Баасанцогт гэх хүн төлөвлөдөг байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн. /Хувьтөгөлдөрийн идэр Болдбаатар нэр бүхий прокурорууд цаг нь болохоор нэрийг нь хэлнэ/. Өнөөдөр ҮАБЗ хуралдах хүсэлтийг Засгийн газрын зүгээс тавина. Б.Баасанцогттой холбоотой асуудлыг ёс зүйн хувьд шалгах ёстой гэсэн байр сууриа Засгийн газрын зүгээс илэрхийлнэ. Хэрэв Б.Баасанцогт Шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс оролцсон тогтоогдвол том хэмжээний асуудал болж хувирна. Үүнд ҮАБЗ- ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий оролцсон байж болзошгүй. Тэгэхээр А.Гансүх ҮБАЗ-ийн нарийн бичгийн даргаар цаашид ажиллах ёс зүй байх уу үгүй юу гэдгийг ҮБАЗ-ийн нэг гишүүний хувьд хөндөнө. Цаашдаа шаардлагатай мэдээллүүдийг ил болгож, УИХ-ын чуулган эхлэх үед асуудлыг тавина гэж бодож байна’ гэв.













