‘Ноён’ группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, түүний эхнэр МУГЖ Т.Ариунаа нар хонгилыг прокуроруудыг эсэргүүцэж, өчигдрөөс эхлэн Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө суулт хийж байгаа билээ.
Өнөөдрөөс олны танил урлагийнхан Ариунаагийн суулт хийж буй газар очиж сэтгэлийн дэм үзүүлэн эргэж очиж байлаа. Тэдгээрийн төлөөллөөс дурдвал Ардын жүжигчин Д.Ухнаа, МУГЖ З.Жарантав, зууны манлай дуучин Б.Сарантуяа, бидний мэддэгээр Шар айраг хамтлагийн дуучин Г.Ганхуяг зэрэг урлаг соёлынхон ээлж дарааллаар ирж эгчийнхээ гэр бүлд дэм өгч байгааг нь цаг алдалгүй Ариунаа лайв хийж олон түмэнд харуулж байсан юм. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг шиг зовох цагт найз нөхдийн чанараар ирж байгаа учраас сэтгэл санаа сайхан байна хэмээн Ариунаагийн гэр бүл хэлж байлаа.













