Э.Одгэрэл загварын ертөнцийн тайзнаа гарсан цагаасаа эхлэн олны анхаарлын төвд байх болсон. Түүнийг хаана л томоохон хүлээн авалт, шоу цэнгээн болно тэнд байж байдаг гэж сонин хэвлэлүүд бичдэг байв.
Иймэрхүү мэдээлэл одоо ч үргэлжилсэн хэвээрээ. Үеийнхээ зарим нэг атаач эмэгтэйчүүдэд өтөлж хөгширдөггүй хүүхэн, Орчин цагийн Тоо Хуар хэмээн гоочлуулж, харин сайхан бүсгүйчүүдэд харц унагадаг эрчүүдэд ‘Мөнхийн залуугаараа’ гэж өргөмжлөгдсөөр өнөөг хүргэсэн тэрбээр нөгөө л моодноос гараагүй зангаараа гадны томчуудыг ирэхэд Монголын нөлөө бүхий улс төрчидтэйгээ хамт угтаж, нүдийг нь хужирладаг гэлцдэг.
Монголын түүх соёл, ёс заншилтай танилц хэмээн өмнө нь бөхөлзөн тусгайлан зассан өргөөнд тухлуулж, зугаацуулах үеэрээ Э.Одгэрэл тэргүүтэй царай зүс, бие галбир сайхантай топуудыг дагуулан явдаг гэнэ.
Тэрээ саяхан нэгэн брандын нүүр царайгаар ажлласан. Ингэхдээ хүмүүс түүний гоо үзэсгэлэн, үргэлжийн залуу харагддагыг нь гайхан бишрээд буй. Сэтгэгдлүүдээс хуувалцвал ‘Хувцасыг нь биш хүнийг нь харсаар байгаад таарлаа’ ,’Монголын Анжелина Жолие’ ,’Юу идэж уухаараа ийм залуугаараа байдаг байна аа ’, ’Одоо айж эхлэж байна шүү 50 гарсан байж үеийнх юм шиг л харагдаж байна’ гэх мэт сэтгэгдлүүдийг бичсэн байна.

‘Залуу нас, гоо үзэсгэлэн байгалийн жамаар өтөлж гунддаг, сайн хань, сайхан үр хүүхдүүдтэй байхад насны эцэст жаргадаг’ гэдэг үг бий.













