УИХ-ын гишүүд ирэх долоо хоногт ‘AstraZeneca’ вакциныг хийлгэнэ

Манай улсад Соvid-19-ийн эсрэг вакцинжуулалт долоо дахь өдрөө үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соvid-19-ийн эсрэг дархлаажуулалтын “AstraZeneca” вакцины анхны тунг хийлгэсэн.  Эхний удаад зорилтот бүлгийн 16 байгууллагын 14092 хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Үүнээс хоёрдугаар сарын 28-ны байдлаар 7460 хүн вакцинжуулалтад хамрагдаад байна.

 Эхний ээлжинд эмч, онцгой байдал, цагдаа нарыг  вакцинжуулах хуваарьтай ч УИХ-ын гишүүд энэ сарын 9-нөөс 14-ны хооронд “AstraZeneca” вакцины эхний тунг хийлгэхээр болжээ.

Угтаа вакцинжуулалтад хамрагдах шат дарааллыг дараах байдлаар гаргасан.

ЗОРИЛТОТ ХҮН АМ Хамрагдах хүн амын тоо Нийт хүн амд эзлэх хувь
1 Эрүүл мэндийн салбарын нийт ажилчид 56.047 1.7%
2 Хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарынхан (онцгой байдал, цагдаа гэх мэт) 52.750 1.6%
3 50-аас дээш насны хүн ам 583.545 17.7%
4 Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 230.781 7%
5 Суурь өвчтэй хүмүүс (зүрх судас. чихрийн чижин, хорт хавдар гэх мэт) 276.937 8.4%
6 Дайчлах боломжтой ажиллагсад (вакцинжуулалт хариу арга хэмжээний багт ажиллана) 65.937 2%
7 Стратегийн ач холбогдолтой салбарын ажилчид (хил, гааль, нүүрс тээврийн жолооч гэх мэт) 329.687 10%
8 Бүх шатны боловсролын байгууллагын ажилчид 69.234 2.1%
9 Вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай бусад хүн ам 313.202 9.5%
1.978.120 60%

Одоогоор Эрүүл мэндийн салбарын нийт ажилчдад ч вакцинжуулалт хийгдэж дуусаагүй байхад УИХ-ын гишүүд оочер дайран яаралтай хийлгэж байгаа нь аминдаа хайртайгийн шинж болов уу.

УИХ-ын гишүүдийн дараа УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад вакцин хийхээр төлөвлөжээ.

Latest articles

Related articles

spot_img